Мах уу, Манжин уу?!
2018-06-22

 

Сарын өмнөөс өргөн хэрэглээний хүнсний ногооны үнэ өссөөр байна. Энэ талаар Бөмбөгөр худалдааны төв, Меркүри болон Барс захуудаар явж үнийн талаар сурвалжиллаа. Энэ 20-ны  статистик мэдээгээр Меркүри худалдааны төвд  төмс  1500 төгрөг, манжин 5000 төгрөгийн үнэтэй байв.

 

Харин өчигдөр буюу энэ сарын 21-ний өдрийн байдлаар Меркүри төвд төмс 2000 төгрөг, манжин 7000 төгрөгийн үнэтэй байна.  Бөмбөгөр худалдааны төв болон Барс захын хүнсний ногооны үнэ ч өссөн байна. Гэхдээ Меркүри болон Бөмбөгөр худалдааны төвийн үнэ илүү өндөр байхад Барс захын хувьд арай хямдхан байв.

 

Хүнсний ногоо 1кг

Барс

Бөмбөгөр

Меркүри

Манжин

5000-8000₮

7000₮

7000₮

Төмс

1200-1800₮

1300-2000₮

2000₮

Лууван

1600-2000₮

3000₮

3000₮

Байцаа

1300-4000₮

2000-4000₮

4500₮

Сонгино

1500-3500₮

1500₮

3500₮

Помидор

4000-6000₮

4000-6000₮

10000₮

Чинжүү

4000₮

4000₮

4500₮

Огурци

3000-3500₮

5500-7000₮

7000₮

2018 оны 6 дугаар сарын 21-ний үнэ

 

 

Тэгвэл яагаад хүнсний ногооны үнэ ийн огцом нэмэгдэв?

 

Худалдагч нарт энэ асуултын хариуг өгөхөд хэцүү байгаа бололтой, үнээ хэлэхээс ичиж байна гэв.

 

 Бөмбөгөр худалдааны төвийн ногооны худалдагч “Сарын өмнөөс  өргөн хэрэглээний  хүнсний ногооны үнэ аажмаар  өссөөр  байгаа. Харин нарийн ногооны үнэ  тогтвортой хэвээр байна.  Ногооны нөөц багасч, ургац муу байгаатай холбоотой байх. Бид ч гэсэн үйлчлүүлэгчдээ  үнээ хэлэхээс санаа зовоод л зогсож байна” хэмээн хариуллаа. Харин худалдан авалтын тухайд “Өндөр үнэтэй ч иргэдийн өдөр тутмын хэрэглээ болохоор зайлшгүй худалдан авахаас өөр арга байхгүй шүү дээ” гэх тайлбарыг өгсөн юм.

 

Хүнсний ногоо дотроос манжингийн үнэ махны үнэтэй дүйцэх хэмжээнд хүрээд байна. Манжингийн үнэ нэг килограмм нь 8000 төгрөг хүрсэн нь манжин авах уу, махаа авах уу гэх сонголтод хүргэж байна.

 

Саяхан Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэдээлэл хийж, “наадмын үеэр төрийн албан хаагчдын цалин нэмэгдэнэ байх” хэмээн ам алдсан нь үнийн өсөлтөд нөлөөлсөн үү, ямартай ч ногооны үнэ тэнгэрт хадлаа.

 

Өнгөрсөн жилийн энэ үед төмс нэг килограмм нь 661 төгрөг, лууван 818 төгрөг, сонгино 1473 төгрөг, байцаа 1471 төгрөг, манжин 2350 төгрөгийн үнэтэй байжээ.

 

 

Харин одоо хүнсний ногооны үнэ өссөөр байна. Үнийн өсөлтийг хэрхэн зохицуулах вэ?  Эсвэл цалингаа нэмэх үү?

 

Байгууллага

Монгол төмс

Монгол лууван

Байцаа

Манжин

Сонгино

Барс худалдааны төв

1,500

2,500

2,500

6,000

1,200

Баянзүрх зах

1,400

2,500

1,800

4,500

1,300

Бөмбөгөр худалдааны төв

1,500

2,500

2,000

4,500

1,200

Макс супер маркет

1,199

2,200

 

2,900

1,300

Меркури зах

1,500

3,000

2,500

5,000

1,500

Номин супер маркет

1,399

2,199

1,799

3,499

1,499

Оргил супер маркет

1,300

2,500

2,499

 

1,590

Сансар супер маркет

1,300

2,500

1,700

 

1,250

Таван эрдэнэ зах

1,500

2,500

2,200

4,500

1,500

Хар хорин зах

1,400

2,500

2,500

6,000

1,100

Хүчит шонхор зах

1,500

2,500

2,000

4,500

1,300

Нийслэлийн статистик  газрын  2018 оны 6 дугаар сарын 20-ны  мэдээ

 

 

О.Солонго

Г.Ногоондарь

 

 

Shuud.mn
Сонин хачин
Undesnii uildwerlelee demjeed ch hereg alga mongolhuud eruusuu iim l archaagui shut dee
2018-06-24
Heree gombo
2018-06-24
irgen:
mongold amidrahad iim hetsyy bolood irged ni gadaadad dyrvej mongol uls hyatad vietnamaar dyyrch ustlaa daa.hulgaich ulsaa iddeg darga naraas bolj ene dee.en ih bayan maltai baij mah yned orood avch idej chadahaa baidag chini 2 hursh zuuguud baigaa uchraas ter gadaad shig ynee nemeed irgediinhee tsaling nemeed uuguhuur gadaadiinhan avch chadahgyi adil ynetei bolgoochee hulgaichuudaa.ajlaa hiij baigaa hyn baihgyi ideh uuhaa l boddog bolood yaduurch uvchind barigdaj guilga guij amid yavna bid.Bayariin hurungiig huraahad l bidnii hyyhdyyd tsetserlegtei bolno.bid tsalingaa nemyylj chadna
2018-06-22
Ah n:
Saihan hellee.huugiin ner gen gedeg?
2018-06-22
Po:
Ulaan shar Manjin bienes hor gadagshluuldag gd oros hytad 2t ih heregledeg bld manaid baga orj irj bn
2018-06-22
zochin:
Manjin ene teriig bol avahaa baichih oo, heden 7 honogiin daraa buugaad irne, tesej uz, tegeed yalzraad hayna biz, mahnaas iluu une hurehdee yavav dee
2018-06-22
Зочин:
мОНГОЛЧУУДЫН ХУРЬД НОГОО БОЛ ХООЛ БИШ, МАХ ГУРИЛ 2 БАЙХАД Л БОЛЛОО ШҮҮ ДЭЭ.нОГООГ ХЭН ХУДАЛДАЖ АВАХ ЮМ БЭ. нОГООНЫ ҮНЭ ӨСЧ Л БАЙГ. ХУДАЛДАЖ АВАХГҮЙ БОЛОХОООР ИЛЖИРЭЭД ХАЯХ БОЛНО ДОО
2018-06-22
Heree gombo
Ah n:
Saihan hellee.huugiin ner gen gedeg?