79 дүгээр сургуулийн захирлыг ажлаас нь чөлөөлжээ
2018-06-22

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд 11 настай хүү амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хөлбөмбөгийн хаалганы хөндлөвч төмөр унаж, хүүг цохисон нь эндэхэд хүргэжээ.

 

 

Үүнтэй холбогдуулан Нийслэлийн Боловсролын газрын даргын баталсан удирдамжийн дагуу 2018 оны зургаадугаар сарын 19, 20-ны өдрүүдэд тус сургууль дээр ажлын хэсэг ажилласан байна. Ажлын хэсгээс Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэ нь хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, ажлын хариуцлага алдаж, сургуулийн орчны аюулгүй байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлээгүй гэсэн дүгнэлт гаргжээ.

 

Дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг даргын 2018 оны зургаадугаар сарын 21-ний өдрийн Б/117 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн захирал Ш.Болор-Эрдэнэд сахилгын арга хэмжээ авч, ажлаас нь чөлөөлсөн байна. 

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
79:
Хүнлэг бай Уучилал гуйж сурга .Цогзолмаа Гуай
2018-06-22
Энэ хvнийг одоо Эрvvгийн хуулиар шийд, Цогзолмаа авгайг халах хэрэгтэй Хvрэлсvх сайдаа!!!
2018-06-22