ДАШТ-2018: Тамхигүй ТЭМЦЭЭН
2018-06-22

FIFA-ын түүхэнд тамхины утаанаас ангид хамгийн анхны тэмцээн Орост зохиогдож буй ДАШТ-2018 болж байна.

 

Тоглолтууд болох бүхий л цэнгэлдэх хүрээлэнд тамхи татах цэг байгуулаагүй гэнэ. Энэ нь “Россия-2018”-ын зохион байгуулах хороо болон FIFA-ын тамхитай тэмцэх идэвхитэй тэмцлийн үр дүн гэж ДАШТ-2018-ын албан ёсны цахим хуудсанд мэдээлжээ.

 

 

Цэнгэлдэх хүрээлэнд тамхи татахыг хориглосон анхны журам 2002 онд Япон болон Өмнөд Солонгост ДАШТ-ий үеэр үйлчилж байлаа. Гэхдээ тухайн үед тамхи татах тусгай цэгүүдийг байгуулж байсан юм. Ийм цэгүүдийг дараа дараагийн тэмцээнүүдийн үеэр ч байгуулж байсан бол Орос улс энэ уламжлалаас татгалзжээ.

 

ДАШТ-ийг зохион байгуулах санаа нь хөлбөмбөгийг хөгжүүлэх, амьдралын эрүүл хэв маягийг түгээн дэлгэрүүлэх урт хугацааны төслүүдтэй нягт холбоотой байсан гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна. 2016 онд Москва хотод FIFA, ДАШТ-2018-ыг зохион байгуулах хороо болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтарсан бага хурал болж, энэ үеэр ДАШТ-2018-ын үеэр тамхины утаанаас ангид орчин бүрдүүлэх нь нэн тэргүүний зорилт гэж мэдэгдэж байсан юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин