Д.Сумъяабазар: "Тавантолгой"-н хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг хамгаална
2018-06-22

 

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуултад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариуллаа.  

 

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

 

-“Эрдэнэс Тавантолгой” бол хаалттай компани. Иргэн бүр хувьцаа эзэмшдэг гэдэг ч иргэддээ хаалттай. Хувьцааг иргэдэд хэрхэн хүргэх вэ? “Эрдэнэс Таватолгой”-н үнэлгээ ямар байна вэ. Олон улсын зах зээлд гаргахдаа иргэдийн 1072 хувьцааны үнэлгээнээс доош үнэлж болохгүй шүү.

 

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар:

 

-Хувьцааг гадаад, дотоодын хөрөнгийн биржээр гаргана гэж заасан. 50 хувь нь хөрөнгийн бирж, 10 хувь нь аж ахуй нэгж, 20 хувь нь дотоодын аж ахуй нэгж, 20 хувь нь гадаадын хөрөнгийн биржид хувьцаа очно гэж байгаа. Үүнд нэмсэн зүйл байхгүй. Хувьцааны үнэ ханшны доод үнийг 933 төгрөгөөр тогтоосон. Бид энэ үнээс дээшээ байлгах бодлого төлөвлөгөөг боловсруулж, УИХ-д оруулж ирж байна. “Эрдэнэс Тавантолгой”-г  2011 онд 5.7 тэрбум төгрөгийн нөөцтэй үнэлгээ хийлгэсэн. Үүнийг шинэчлэх шаардлагатай.

 

УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Засгийн газрын оруулж ирсэн энэ төслийг дэмжинэ. Гэхдээ зарим тусгагдаагүй зүйлийг хэлмээр байна. Хэрвээ энэ төсөл хэрэгжвэл “Оюутолгой”-н хэмжээтэй хэрэгжинэ. Цонх үеүдэд яах вэ?

 

-Бид тогтоолын төсөл батлагдсаны дараагаар төмөр зам, авто замаа барьж, ашиглалтад оруулна. Аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх асуудал ч яригдаж байгаа.

 

УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Тавантолгой ашигтай ажиллаж байгаа. Тийм учраас энэ компанийг гадныханд IPO гаргаад илүү үр ашигтайажиллаж чадна гэсэн ямар тооцоо хийсэн бэ? Гадныханд өгчихөөд хоёр тэрбум тонн нүүрсээ 1.5-6 тэрбум ам.доллараар өгчих гээд байна. Хэрвээ 2 тэрбум тонн нүүрсээ өөрсдөө гаргавал 120 тэрбум ам.доллар болно. Хэрвээ гадныханд хувьчлах шийдвэр гаргаж байгаа юм бол нэг сая гаруй хувьцаа эзэмшигчдийн саналыг яаж авах вэ? Өнөөдөр оператор компаниудын ихэнх нь дотоодынх. Тавантолгойг нийтийн өмч болгоод үндэсний том компани болгоё гэж байгаа.  Газрын доорх баялаг ард түмний өмч гэж Үндсэн хуульд заасан. Гэтэл газрын доорх баялгаа гадныханд  IPO  гаргах гээд байна. Үндсэн хууль зөрчөөд байна. 30 хувь дээр гадаадын хөрөнгө оруулагч орж ирнэ гэсэн баталгаа хаана байна вэ? Манай  бүлэг даваа гаригт хуралдаж эцсийн шийдээ гаргана.

 

-Ашигтай ажиллаж байгаа нь үнэн. Дэлхийн зах зээлд нүүрсний үнэ сайн байгаа энэ үед ашигтай ажиллаж байгаа. Өмнө нь Тавантолгой ашиггүй, өр ширтэй ажиллаж байсан. Одоо бид цонх үеэ ашиглаж, эдийн засгээ сэргээж, ажлын байр нэмэгдүүлж, ард түмний хүлээлтийг хэрэгжүүлэхээс өөр арга замгүй болсон. Одоо явж байгаа уурхайгаа явуулбал цаашдаа тээвэрлэлтийн өртөг нэмэгдэх хандлага ажиглагдаж байгаа. Тавантолгойг улстөржүүлэхгүй, ард түмнийхээ төлөө явах ёстой. Дотоодын ажлын байрыг нэмэгдүүлж, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг нэн түрүүн хамгаална. “Эрдэнэс тавантолгой”-н үйл ажиллагаа эрчимжиж, Тавантолгойн орд эдийн засгийн эргэлтэд орсноор ард түмэнд ч өгөөжөө өгнө.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Буурай хөгжилтэй Монгол орны хувьд хамгийн зөв хувилбар нь 100 хувь төрийн өмчит Монголын нүүрсний корпораци байгуулах явдал юм .Харин Эрдэнэт, Оюутолгойн хувьд бол 100 хувь төрийн өмчит Монголын зэсийн корпораци байгуулах явдал юм. Эс тэгвэл улс төрчдийн хувиа бодсон шунал давамгайлж, Монголын ард түмэн хоосон хоцорно. Үүнийг л би 100 хувь батлан хэлж чадах байна.
2018-06-22
зочин:
Буурай хөгжилтэй Монгол орны хувьд хамгийн зөв хувилбар нь 100 хувь төрийн өмчит Монголын нүүрсний корпораци байгуулах явдал юм .Храин Эрдэнэт, Оюутолгойн хувьд бол 100 хувь төрийн өмчид Монголын зэсийн корпораци байгуулах явдал юм. Эс тэгвэл улс төрчдийн хувиа бодсон шунал давамгайлж, Монголын ард түмэн хоосон хоцорно. Үүнийг л би 100 хувь батлан хэлж чадах байна.
2018-06-22
bolij uz:
tootsoo sudalgaatai um yarimaar baina shuu ZG said naaraa, ingej sanaanii zorgooroo IPO hiij heden terbum dollar bosgodoggui um, olon ulsyn jishig durem juramd niitsuulj hiideg, uneldeg um ene bol shinjleh uhaan buh barildag uhaanaar hiideg um bish.
2018-06-22