ДАШТ-2018: Санкт-Петербургийн тоглолтын өмнө хүндэтгэл үзүүлнэ
2018-06-22

 

“ДАШТ-2018”-ын Санкт-Петербург хотноо болох тоглолтын өмнө хөгжөөн дэмжигчдийн бүсүүд Агуу их Эх орны дайнд амь үрэгдэгсдийг дурсан нэг минут дуугаа хураан хүндэтгэл үзүүлснээр нээгдэнэ гэж ТАСС агентлаг мэдээллээ.

 

Өнөөдөр буюу зургаадугаар сарын 22-ны өдөр Орост дайнд амиа алдагдсыг дурсан, гашуудах өдрийг тэмдэглэдэг юм. Тиймээс энэ өдөр тохиож буй тоглолтын өмнө ийнхүү хөгжөөн дэмжигчдийн бүсэд хүндэтгэл үзүүлэхээр болжээ.

 

Дашрамд дуулгахад, дайн эхэлсэн зургаадугаар сарын 22-нд буюу Дурсан, гашуудах өдрөөр ирээдүй хойч үеийнхэнд дайны аймшигт он жилүүд, ямар үнээр өнөөгийн тайван амьдрал ирснийг ойлгуулах зорилготой олон арга хэмжээ зохион байгуулагддаг.

 

Тэдгээрийн нэг нь “Ялалтын сайн дурынхан” нэгдэл зохион байгуулдаг бүх Оросыг хамарсан “Дурсгалын лаа” нэртэй арга хэмжээ юм.

 

Уламжлал ёсоор энэ арга хэмжээ Алс Дорнодоос эхэлдэг бөгөөд хамгийн эхний “дурсгалын лаа”-уудыг Чукотк болон Хабаровскийн сайн дурынхан асаадаг байна. Мөн зургаадугаар сарын 21-ний өдөр “Бид дурсан санаж, эмгэнэн гашуудаж байна” гэсэн бичиг лаагаар бүтээдэг аж.

 

Улмаар энэ арга хэмжээ Оросын бүхий л баатар хотууд болон цэргийн алдрын хотуудад явагдан, энэ үеэр нэг минут дуугаа хураан эмгэнэл илэрхийлдэг бөгөөд үүнд Агуу их Эх орны дайны ахмад дайчид оролцдог юм байна.

 

Энд дуулгахад, одоогоос 77 жилийн өмнөх энэ өдөр Агуу их Эх орны дайн эхэлсэн. 1941 оны зургаадугаар сарын 22-нд эхэлж, 1945 оны тавдугаар сарын есний өдөр өндөрлөсөн энэ дайнд Зөвлөлтийн 27 сая хүн амиа алдсан юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
mongol:
Martaj bolohgui
2018-06-23
ok
2018-06-22