Англи сэтгүүлч оросуудад талархахаар ДАШТ-ийг зорьжээ
2018-06-23

Британийн The Guardian сонины спортын тоймч Барни Роней Англи, Тунисын шигшээ багуудын тоглолтыг дамжуулах төдийгүй Сталинградын тулаанд амиа алдах дөхсөн өвөөгийнхөө дурсгалыг хүндэтгэн Волгоград хотыг зорин иржээ. Тэрбээр Сталинград \өнөөгийн Волгоград\ тэдний гэр бүлийн түүхэнд хэрхэн нөлөөлсөн талаар Оросын сэтгүүлчдэд ярьсан байна.

 

 

“Советский спорт” сонины мэдээлснээр Роней Сталинградын тулааны явцад гаргасан Зөвлөлтийн цэргүүдийн ялалтанд гүн хүндэтгэлтэй ханддагаа илэрхийлсэн байна.

 

Түүний өвөө Жозеф нацистын Герман Австрийг эзлэн түрэмгийлсэн тэр үед Вена хотод амьдардаг байжээ. Дайнаас өмнө мэргэжлийн хөлбөмбөгчин байсан түүнийг германчууд бусад олон мянган Австри хүний адилаар хүчээр армид оруулсан байна.

 

Ингээд Ронейгийн өвөө Сталинградын тулаанд оролцохоос аргагүй болжээ. Ронейгийн өгүүлснээр өвөө нь дайнд оролцохыг огтон ч хүсээгүй, нацизмыг дэмждэггүй нэгэн байсан бөгөөд еврей уран гулгагч бүсгүйтэй гэр бүл болсон байв.

 

Герман улс ЗХУ руу довтлоход Ронейгийн өвөөг Австрийн бусад цэргүүдийн хамт дорнод фронт руу илгээжээ. Чухамхүү ингэж л тэрбээр Дэлхийн хоёрдугаар дайны хамгийн их цус асгаруулсан, шийдвэрлэх тулаанд орсон байна.

 

“Миний өвөө буудлагын 44 дүгээр дивизд багтсан. 1943 оны нэгдүгээр сард энэ дивиз асар их хохирол амсч, харин 1944 онд дивиз тарсан гэнэ билээ. Өвөө азаар л амьд гарсан гэх. Түүнийг барилгын хананы том хавтан доороос олсон бөгөөд хөлбөмбөг тоглодог, бие эрүүл чийрэг хүн тулдаа л аврагдсан гэсэн. Мэдээж оросуудын сайхан сэтгэл түүнийг аварсан. Өвөөг цэргийн эмнэлэгт хүргэн, тэнд эмчилж, бүрэн эдгээсэн. Мэдээж тухайн үед нөхцөл байдал аймшигтай байлаа. Гэр бүл нь түүнийг амиа алдсан л гэж бодож байв. Гэвч дайны дараа шоронгоос гарч, Вена руу явсан. Түүнийг амьд мэнд эргэн ирнэ гэж хэн ч бодоогүй. Өвөө ч өөрийнх нь нэрийг бичсэн булш байхыг хараад ихэд цочирдсон гэсэн. Дараа нь өвөө Англи руу явж, Арсеналд тоглодог болсон. Тэндээ өвөө маань нас барсан даа”хэмээн Английн сэтгүүлч дурсан ярьжээ.

 

Барнигийн өгүүлснээр түүний гэр бүл өвөө нь Зөвлөлтийн дайчдын ачаар амьд мэнд гарсан тул оросуудад үргэлж хүндэтгэлтэй, талархаж ханддаг байсан гэнэ. Тиймээс ДАШТ-2018-ыг сурвалжилахаар Волгоград хотыг зорьсон нь нэр хүндийн хэрэг хэмээн Барни Роней онцолжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Orosiin surtal uhuulga
2018-06-29
odoo ch uuruu derged ni harj baisan yum shig l tuuh zohiogchidiin tsag ue.
2018-06-24
huurhun yum be
2018-06-24
Хариулагч:
Их мэдэгч минь эх түүхээ сайн уншсан уу
2018-06-24
чи л шаадаг нэгэн юм байна
2018-06-24
ZOCHIN:
MAN ,AN HOER IRGEDEE HUURCH HUSSAAR BAIGAAD IRGED N HURTEL ITGEH GEDEG UGIIG MARTCHIHJEE HOORHII.
2018-06-23
Зочин:
Тухайн үед Австрид амьдарч цэрэгт сайн дураараа явж байсан нэг Монгол хүн энд комент бичсэн байна. Миний Монголчууд агуу агуу. Тэр битгий хэл Чингис хааны үед,Хүннүгийн үед амьдарч байсан хүмүүс хүртэл гэнэт тодроод сэтгэгдэл бичээд байдаг юм.
2018-06-23
иргэн:
хүний ач санадаг эрүүл саруулаар сэтгэдэг ухаантай хүн байна. Өвөө нь хэрвээ Оросуудыг муулж байсан бол тэгж л ойлгож санаж явна ш дээ.
2018-06-23
шаажиигаан:
шаажиигаан
2018-06-23
Хариулагч:
Их мэдэгч минь эх түүхээ сайн уншсан уу
чи л шаадаг нэгэн юм байна
австричуудыг хэзээч хүчилж армид алба хаалгаагүй шүү худлаа өрөвдүүлэх гэсэн мэдээ байна
2018-06-23