ДАШТ-2018: Зөнч амьтдын СОНГОЛТ
2018-06-23

Зөнч амьтад тоглолтын үр дүнг таадаг “моод” спортод 10 жилийн өмнөөс ихэд дэлгэрсэн юм.

 

Арван жилийн тэртээ, Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах 2008 оны тэмцээнээр Пауль наймаалж ихээхэн алдаршиж байлаа. Хөлбөмбөгийн тэмцээний оролцогчдын туг болон хоол хүнсийг аквариум руу хийх санааг анх хэн гаргасан нь тодорхойгүй ч Паулийн зөн биеллээ олж байв.

 

Тэр үеэс хойш зөнч амьтдын тоо нэмэгдсээр л байна. Тэр дундаа Орос-2018-ын үеэр улам нэмэгдсэн бөгөөд зөнч амьтдаа алдаршуулан мөнгө олох гэсэн эзэд ч мундахгүй. Энэ жилийн ДАШТ-ээр ямар амьтад сонирхол татаж байгааг Комсомольская правда сонины эх сурвалжтайгаар хүргэж байна.

 

Гахайны сонголт

 

 

Англид зөнч гахай тодорсон талаар бид өмнө нь мэдээлж байлаа. Хеж хотын Маркус гэх дуудлагатай гахай аль эртнээс л олон үйл явдлыг зөгнөж ирсэн гэнэ. Зөвхөн спортын үйл явдал төдийгүй Европын холбооноос Британи гарна гэдгийг ч “урьдчилан харсан” гэж эзэд нь ярьжээ. Харин энэ удаад ДАШТ-2018-ын тоглолтын үр дүнг зөгнөж байгаа гэнэ. Гахайн эзэн нь улс орнуудын туг наасан ижил ноогоон алимуудыг гахайны өмнө тавьж, харин Маркус гахай хэсэг “бодоод”, дараа нь ялалт байгуулах улсын далбаа бүхий алимыг иддэг аж. Түүний зөгнөснөөр Бельги, Аргентин, Уругвай болон Нигерийн шигшээ багууд хагас шигшээд шалгарах гэнэ.

 

Мэрэгчдийн мэргэ

 

 

Британичууд зөвхөн гахайгаар зөгнүүлсэнгүй, тэндэхийн мэрэгчид хүртэл “мэргэ” тавьж байгаа сурагтай. Дрейтон Манор амьтны хүрээлэнгийн хадны доргонууд ДАШТ-2018-ыг нээсэн Орос, Саудын Арабын шигшээ багуудын хоорондн тоглолтын үр дүнг таажээ. Тэдэнд мөн л хоёр орны далбаа зоосон хоёр хэсэг газар хоол тавихад тэд Оросын далбаатай хэсэгт гаран зогсжээ. Мэрэгчдийн мэргэ алдсангүй, зургаадугаар сарын 14-нд Оросын шигшээ баг Саудын Арабын багийг 5:0 харьцаатайгаар хожсон юм.

 

Зөгнөлөөрөө алдаршиж буй Эрмитажийн муур

 

 

ДАШТ-2018-ын үеэр Орост нэг бус амьтан зөгнөл “хэлж ” байна. Тэдгээрээс хамгийн алдартай нь Эрмитаж музейн, төрөлхийн сонсголгүй Ахилл муур юм. Өнгөрсөн онд Холбооны цомын тэмцээнээр алдартай болсон тэрбээр тухайн үед тэмцээний дөрвөн үр дүнгээс гурвыг нь зөв тааж байсан юм. Түүний өмнө улс орны далбаануудыг зоосон хоол тавих бөгөөд муур ялагч багийн далбаатай хоолыг сонгодог аж. Ахилл муур нээлтийн тоглолтын үр дүнг мөн онож хэлсэн юм.  Одоо Ахилл  Санкт-Петербург хотод болох бүхий л тоглолтын үр дүнг таах ёстой болсон бөгөөд үүний тулд түүнийг тусгайлан хоолны дэглэмтэйгээр өдөрт гурван одоо хооллож, хэт цатгалдуулахгүй байхад анхаарч байгаа гэнэ.

 

Ямааны зөгнөл яах бол?

 

 

Орост зөгнөл “хэлж” буй өөр нэг амьтан нь Самар хотын ямаа. Түүнийг Забияка гэдэг. ДАШТ-2018-ын бэлгэдэл чоно Забивакагийн нэртэй дуудлагаар тун төстэй. Тэрбээр ДАШТ-2018-ын ялагчийг хэдийнэ таасан гэнэ. Забиякагийн өмнө ООрос, Франц, Аргентин, Бразил, Герман, Бельгийг төлөөлүүлэн хоол тавихад тэр Бельгийг сонгожээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин