Живж байсан хоёр хүнийг аварчээ
2018-06-23

 

Орхон голд 2 хүн амиа хорлох гэж байна гэсэн дуудлагын дагуу Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах ангийн бүлгийн дарга ахмад М.Ганбаатараар ахлуулсан 5 алба хаагч ослын газар очиж, иргэнийг авран хамгаалжээ. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын харьяат иргэн Г /24 настай/ , Б /24 натсай/ нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэж биеэ авч явах чадваргүй живж байсныг уснаас гарган цагдаад хүлээлгэн өгсөн байна.

 

Иргэдийн аялал, амралтын улирал эхэлж гол мөрний дагуу олноор амрах, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол нуурын усанд орох, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гол нуурын эрэг дагуу тоглуулах, тухай гол мөрний гүн, урсацын хурдыг тооцоогүйгээс гол мөрний усанд осолдох тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

 

Иймд иргэд та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ болон тухайн голын нөхцөл байдлыг мэдэхгүй газарт усанд орохгүй байх, бага насны хүүхдүүдэд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэхийг Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.

Shuud.mn
Сонин хачин