УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдийг хохироосон уу
2018-06-25

 Туушин зочид буудал, Соёмбо танхимд

 09:00 цагт “БАЯЛАГ БҮТЭЭГЧДИЙГ ДЭМЖИХ ЦОГЦ БОДЛОГО, ЭКСПОРТЫН АРГА ЗАМУУД” ЧУУЛГА УУЛЗАЛТ болно. Утас:95883542

 

Корпорэйт зочид буудалд

09.00-12.00 цагт Эрчим хүчний салбарын удирдах ажилтны зөвлөгөөн болно. Зөвлөгөөнд олон чухал асуудал яригдахаас гадна Үндэсний аудитын газар, АТГ-аас удирдах албан тушаалтнууд хүрэлцэн ирж салбарын нөхцөл байдлын талаар илтгэл тавина. Утас  99127866, 80709411 

 

Blue Sky зочид буудлын Diamond Hall танхимд

09.00-13.00 цагт “МАА-н технологийн шинэчлэл” олон улсын бага хурал Монголын мал аж ахуйн салбарт тулгамдаж буй нэн тэргүүний асуудал болох эрчимт тэжээлийн аж ахуйд суурилсан мал аж ахуй, махны экспортын эрүүл бүс байгуулах чиглэлээр хуралдана. Холбоо барих утас: 9918 4828, 8800 1851

 

Туушин зочид буудалд

09:00-17:00 цагт "Ази бүсийн эмэгтэйчүүдийн сангуудын ээлжит уулзалт” болно. Утас 88029087

 

МҮЭСТО-д

10.00 цагт "Хүүхдэд хайртай Монгол" хэлэлцүүлэг зохион байгуулагдана. 

 

Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ иргэдийг гэмт хэрэгтэн болгох гэж байгаа талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

 

АТГ-ын Олон нийтийн төвд

11.00 цагт ээлжит хэвлэлийн хурлаа хийж, 6 дугаар сард хийсэн ажлынхаа талаар мэдээлнэ. Хэвлэлийн хуралд АТГ-ын хэлтсийн дарга нар оролцоно. Харилцах утас: 80750912

 

MN-Мэдээллийн төвд

11.30 цагт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс олон улсын мансуурлын эсрэг өдөрт зориулж хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт

12:00 цагт Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын 109 тоотод ХУРДАН МОРИНЫ УРАЛДААНЧ ХҮҮХДҮҮДТЭЙ холбоотой асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Холбоо барих: 88209963


Төрийн ордны Их танхимд

14:00  цагт “МОНГОЛ УЛСЫН ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГУУД” ҮНДЭСНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ болно. Утас:95883542

Shuud.mn
Сонин хачин
ИРГЭН:
ОЮУН-ЭРДЭНИЙГ ДЭМЖИНЭ. ДОЛИР ЭНХБОЛДЫГ ХАМСААТНУУДЫН ХАМТ МОНГОЛ ТӨРӨӨС ЗАЙЛУУЛЖ, МОНГОЛЫГ СҮЙРҮҮЛСНИЙХ Нь ТӨЛӨӨ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭХ ЁСТОЙ.
2018-06-25