С.Заяасайхан дүрслэх урлагаар хотыг чимнэ
2018-06-25

Зураач С.Заяасайхан эх орондоо хоёр дахь бие даасан үзэсгэлэнгээ “Time Mashine” нэртэйгээр ирэх долоодугаар сарын 1-5-нд “Q-Art Gallery”-д нээхээр болжээ.

 

 

Зураач С.Заяасайхан өмнө нь Тайваны Тайпэй, АНУ-ын Нью-Иоркд үзэсгэлэнгээ гаргасан төдийгүй эх орондоо “Зөгнөл мөрөөдлийн ертөнцдөө эгэхүй” нэртэй уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж байсан.

 

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрөгч 2017 онд зураач С.Заяасайханд Монгол Улсын Соёлын элчийн гэрчилгээг гардуулж, түүний уран бүтээлээр дамжуулан монгол хүний оюун билэг, авьяас чадвар дэлхийн олон нийтэд өндөр үнэлэгдэж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж байсан. С.Заяасайхан нь эртний уламжлалт ёс заншил, Монгол болон төв Азийн нүүдэлчин ард түмний өв уламжлал, өдөр тутмын амьдрал, байгалийг өрнө, дорнын арга барилыг хослуулан  дүрсэлдэг.

 

Сүүлийн 17 жил  АНУ, Япон, Франц, Хонг Конг, Тайвань зэрэг улсад 30 гаруй үзэсгэлэнд оролцож, өөрийн бие даасан 15 гаруй үзэсгэлэн гаргасан монголын шинэ цагийн чадварлаг залуу уран бүтээлчдийн нэг юм. Тэрбээр өдгөө Японд ажиллаж амьдарч уран бүтээлээ туурвиж байна.

 

Түүний  бүтээлүүдийг олон улсын урлаг судлаач, шүүмжлэгч болон уран зураг сонирхогчид өндрөөр үнэлдэг бөгөөд уран бүтээлүүд нь дэлхийн олон улс орнуудад хадгалагдаж байна.   

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин