Хүүгийн амиа алдсан талбайг засварлахаар болжээ
2018-06-25

Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан тавдугаар ангийн хүүхэд амь насаа алдсан хэрэг  /2018.06.18/ гарсан. Тус сургуулийн хөлбөмбөгийн талбайн хаалганы төмөр унаж, тухайн талбайд тоглож байсан 11 настай хүү дарагдаж нас барсан билээ.

 

 

Хүү хөлбөмбөг тоглох дуртай, ирээдүйд алдартай хөлбөмбөгчин болохыг мөрөөддөг байсан гэдэг. Тиймээс  “Хөлбөмбөгийн хорхойтнууд” цахим группын залуус болон “Аавуудын групп” нэгдэн  золгүй байдлаар амиа алдсан хүүгийн гэгээн дурсгалд зориулж хүүгийн тоглодог байсан хөлбөмбөгийн талбайг стандартын дагуу засварлаж өгөхөөр болжээ. Мөн хүүгийн амь насаа алдсан хөлбөмбөгийн талбайд дурсгалын самбар байрлуулах аж.

 

Түүнчлэн “Хөлбөмбөгийн хорхойтнууд” группын залуус хүүгийн ар гэрт нь очиж, нэг сая төгрөгийн хандив цуглуулсанаа хүлээлгэн өгсөн байна.

 

Бүлгэмийн гишүүд "Танай гэр бүлд тохиолдсон гашуудал зовлонг Хөлбөмбөгийн Хорхойтнууд бүлгэмийн гишүүд бид чин сэтгэлээсээ хуваалцаж буйгаа илэрхийлье. Бид бол хөлбөмбөгт дуртай сэтгэлээрээ нэгдэн нэг бүлгэм болцгоосон хүмүүс юм. Г.Мөнххөлөг дүү маань ч гэсэн хөлбөмбөгт дуртай байсан тул манай бүлгэмийн гишүүд зүгээр гашуудаад өнгөрөх бус ямар нэгэн байдлаар биечлэн, бодитоор тус болохыг хүссэн. Ганц хүн биш бид олуулаа нэгдэн сэтгэл гаргаж, боломжоороо буяны хандив цуглууллаа.  Ганхөлөгийн Мөнххөлөг дүү минь бурханы орноос биднийгээ харж, дуртай хөлбөмбөгөө тэнгэрийн оронд тоглож буй биз ээ. Ум сайн амгалан болтугай” хэмээн нийтэлжээ.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
huuhed nas barsnii daraa l uhaan oroo yu yanzalna gedegee sansan uu arai yumaa iim yum bolhoos ni omno zasaj yanzlah baisan shdee .ulsaan ar gert ni mongon tetgemj ogoh heregtei
2018-06-25
Баяраа:
Залуучууддаа баярласнаа илэрхийлье. Манай залуучууд сайн байна. Нэгнийгээ дэмжиж байгаад. Үүнийгээ үргэлжлүүлээд хөлбөмбгийн талбайтай сургуулийн талбайг тохижуулах ачн өрнүүлээрэй. Та нар чадна аа
2018-06-25
Ард:
Дүүрэг бүр өөрийн байцаагч нараараа спорт талбай, тогтоомын талбайг мөн өөр холбогдох аюултай байдалтай газруудыг шалгаж эзэмшигчидээр нь засуулах бол уу, аа ..
2018-06-25
saraa:
Mongol turiin emgenel yumdaa. Huurhii ter huu mongold tursun ni, ter surguuliin orchim amidardag ni hohi yum bizdee? Darga nar ni umd bandaashnii heruul hiij, haanaas henees heden tugrug yaaj salgah ve l gej boddog boljdee
2018-06-25