“Түлүүгийн даваа”-г тохижуулна
2018-06-25

Булган аймгийн төвөөс 45 км зайд том буузаараа алдартай "Түлүүгийн даваа" гэх зоогийн газар бий. Энэхүү өндөр давааны чанх орой дээрх 3800м2 талбай тус аймгийн дөрвөн сумын 300 гаруй өрх айраг, цагаан идээ, жимс жимсгэнэ зарж амьжиргаагаа залгуулдаг байна.

 

 

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилгаар аялал жуулчлалын гол зам болсон Түлүүгийн давааны бууж суудаг цэгийг шинэчлэн засах, амралтын цэг байгуулахаар болж, засвар, тохижилтын ажил эхэлжээ.

 

Энэхүү даваан дээр асфальтбетон хучилт, явган хүний зам болон замын хашлага, замын хэвтээ тэмдэглэгээ, тэмдэг зэргийг байршуулжээ. Мөн хурд сааруулагч, 50 гаруй жижиг автомашины зогсоол, автобус зургаа, хүнд даацын машины таван зогсоол хийгдэх юм байна. Түүнчлэн нарны тэжээлтэй шөнийн гэрэлтүүлэг, ширээ сандал, худалдаа наймаа хийх боломжтой лангуу байрлуулахаар төлөвлөжээ. Үүнээс гадна эрэгтэй, эмэгтэй ариун цэврийн байгууламж байгуулах аж.

 

Түлүүгийн давааны шинэчлэлийн ажил ирэх намар дуусах юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин