Д.Лүндээжанцан ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүнтэй уулзав
2018-06-25

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан өнөөдөр (2018.06.25) ОХУ-ын Сонгуулийн төв комиссын гишүүн Шапиев Сиябшах Мигамедовичийг хүлээн авч уулзав.  

 

 

Уулзалтад Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн, ОХУ-ын Сонгуулийн төв комиссын ахлах зөвлөх Перевозчиков Всеволод Николаевич нар байлцлаа.

 

ОХУ-ын Сонгуулийн төв комисс, Сонгуулийн ерөнхий хорооны хамтын ажиллагааны хүрээнд төлөөлөгчид удахгүй болох аймаг, сумын ИТХ-ын нөхөн болон дахин сонгуулийг ажиглахаар манай оронд ирсэн байна.

 

Уулзалтаар хоёр орны сонгуулийн онцлог, сонгуулийн хууль, эрх зүйн орчны талаар хөндөн ярилцаж, санал солилцсон.

 

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хоёр орны сонгуулийн төв байгууллагууд харилцан туршлага солилцож, хамтын ажиллагаатай байх нь чухал болохыг энэ үеэр тэмдэглэв гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, Олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
сонгуулийн саналыг хар хайрцагаар авч луйварддаг асуудлаа зогсоож хуудсаар авдаг болох талаар хөрш орноосоо суралцвал таарна Энэ том гүрэн хар хайрцаггүйдээ саналыг гараар тооолоогүй нь лавтай Луйвар гардаг учраас гараар тоолдог гэдгийг манай эрхэмүүд ойлгохгүй нь дэндүү харамсалтай Шударга л юм бол сонгуулийн саналын хуудсыг гараар тоолох хэрэгтэй
2018-06-25