Өсвөрийн бөхчүүд Хорватыг зорино
2018-06-25

Чөлөөт бөхийн 2018 оны өсвөр үеийн ДАШТ долоодугаар сарын 2-8-нд Хорватын нийслэл Загребт болно. Хөвгүүдийн 24, охидын 12 дахь удаагийн тэмцээнд манай улсаас 18 тамирчин оролцохоор болсон бөгөөд Монголын багийн түрүүч (хөвгүүд) өнөөдөр Хорватын нийслэлийг зорих юм. 

 

 

Манай улсаас хөвгүүдийн 45 кг-ын жинд С.Жигүүр (Дорноговь), 48 кг-д Б.Цэндсайхан (Сонгинохайрхан дүүрэг), 51 кг-д П.Дашцэрэн, 55 кг-д Э.Төгсжаргал (хоёул Хасу-Мегастарс), 60 кг-д М.Сүхбат (Говийн бөх), 65 кг-д О.Сүлдхүү, 71 кг-д А.Цэрэн-Очир (хоёул Хасу-Мегастарс), 80 кг-д Э.Батмагнай (Баянхонгор), 110 кг-д Н.Алтанбагана (БТСДуС), охидын 40 кг-д Э.Буман-Аюуш (Баянхонгор), 43 кг-д Б.Энхзул (Чингэлтэй дүүрэг), 46 кг-д Д.Отгонжаргал, 49 кг-д М.Мөнхгэрэл, 53 кг-д Б.Эрдэнэсувд (бүгд Женко), 57 кг-д Б.Хонгорзул (Баянхонгор), 61 кг-д Б.Оюунгэрэл (Завхан), 65 кг-д Т.Оюун-Эрдэнэ (БТСДуС), 73 кг-д Д.Цогзолмаа (Говийн бөх) нар Загребийн дэвжээнд зодоглоно.

 

Багийн дасгалжуулагч гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, Ц.Баярсайхан болон П.Чулуунбаатар (Чингэлтэй дүүрэг), Н.Баатар (Сонгинохайрхан дүүрэг), Ё.Батдархан (Хасу-Мегастарс), С.Мөнхдуулдах (Баянхонгор), шүүгчээр олон улсын шүүгч Л.Болормаа нар явах юм.

 

Өсвөр үеийн ДАШТ-ээс манай улсын тамирчид нэг алт, дөрвөн мөнгө, найман хүрэл медаль хүртэж байв.

Shuud.mn
Сонин хачин