Жилд 1000 хүн донтох эмгэгтэй болж байна
2018-06-25

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Эрүүл мэндийн яам, Цагдаагийн ерөнхий газраас хамтран мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдрийг тохиолдуулан мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Дэлхий дахинд НҮБ-ын санаачлагаар 1989 оноос эхлэн жил бүрийн зургаадугаар сарын 26-ны өдрийг “Мансууруулах эм, сэтгэц идэвхит бодисын хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр” болгон тэмдэглэж ирсэн. Манай Улсын хувьд энэ жил “Эхлээд сонсоё- Хүүхэд залуучуудыг  сонсох нь тэдний эрүүл аюулгүй өсөж хөгжихөд тусалж буй хамгийн  эхний алхам юм” гэсэн уриаг дэвшүүлсэн уг өдрийг тэмдэглэхээр болжээ.

 

Сэтгэцэд нөлөөлөх эмийн жагсаалтад 560 гаруй эм бүртгэлтэй байдаг. Хар тамхи нь эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй сэтгэцэд нөлөөлж өөрийгөө хянах чадваргүй болгодог. Өнгөрсөн онд 239 хүн мансууруулах бодисын гэмт хэрэгт холбогдсон байна. Гэмт хэрэгт холбогдсон  хүн бүр  үзлэгт орсон бөгөөд 18-35 насныхан зонхилжээ. Энэхүү судалгаанаас манай орон хар тамхи дамжин өнгөрөгч орон байсан бол хэрэглэгч орон болсныг харж болохоор байна.

 

Мөн СЭМҮТ-д жилд 6 мянга гаруй хүн хэвтэж эмчлүүлдэгийн мянга гаруй нь донтох эмгэгийн тусламж авдаг байна. Энэ талаар СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл “Дэлхийн эрүүл мэндийн байгууллага , НҮБ-ын мансууралтай тэнцэх алба урьдчилан сэргийлэх тухай дэлхий нийтэд суртчилдаг. Өндөр хөнжилтэй оронд эмчилгээний үр дүн  маш муу байдаг. Донтох эмгэгтэй болсон хүмүүсийн 95 хувь нь огт эмчилгээ авдаггүй дунджаар 2-5 хувь нь эмчилгээ авдаг. Тийм учраас үүнийг эмчилнэ гэдэг цаг, болон эдийн засгийн хувьд маш их хүч хөдөлмөр ордог. Иймээс урьдчилан сэргийлэх нь хамгийн чухал” гэлээ.

 

Монгол улсад энэхүү өдрийг тохиолдуулан төрийн болон төрийн бус байгууллагууд хамтарч үйл ажиллагаа зохион байгуулдаг бөгөөд СЭМҮТ, ЦЕГ, “Эрхэм инээмсэглэл” ТББ-тай хамтарч мансууруулах бодисын хэрэглээ, түүний сөрөг нөлөө үр дагаврын талаар ойлголт өгөх зорилгоор “Амьдралын өнгө” нэртэй  богино хэмжээний киног хийжээ. Мөн ЦЕГ, Гаалийн ерөнхий газартай хамтран ард иргэдэд мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хор хөнөөлийг таниулах болон урьдчилан сэргийлэх мэдээлэл олгох сургалтыг энэ сарын 26-ны өдөр Сэлэнгэ аймаг дах ь Алтанбулаг хилийн боомт Дорноговь аймаг дах Замын-Үүдийн хилийн боомт, Чингис хаан  олон улсын нисэх буудалд зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

О.Солонго

Shuud.mn
Сонин хачин