Д.Эрдэнэбат:Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдвэл дэмжинэ
2018-06-25

 

УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Тус бүлгийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийв. Тэрбээр:

 

-АН-ын бүлэг Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тогтоолын төслийн талаар УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазарын мэдээллийг сонслоо. Энэ тогтоолын хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулган дэмжсэн. Гэхдээ дэмжлэгэнд учир байгаа. Нөхцөлүүдээ АН-ын бүлгийн байр суурь болгон зөвлөмжийг харах ёстой. Төрийн гурван өндөрлөгийн оролцсон шийд бол улс төрийн зөвшилцлийн гол асуудал байдаг. Энэ тогтоолоор 30 хувийг олон улсын зах зээлд гаргана гэж байгаа бол төрийн өмчийнх 51 хувь, ард иргэдийн 14 хувь, хөрөнгийн биржээр худалдаалагдсан хувьцааг ард иргэдэд үр өгөөжтэй байх тал дээр яаж хуваарилах вэ гэдгийг ажлын хэсэг дээр дахин хэлэлцэнэ. Энэ тогтоолын өөрчлөлтөөр эдийн засгийн үр ашиг нь бодитой тусах, Тавантолгой ард түмний мэдэлд очих нөхцөл бүрдсэн тохиолдолд дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. 

 

УИХ дахь АН хаврын чуулганы үр дүнгийн талаар дүгнэлт хийсэн. Мөн УИХ-аар яаралтай хэлэлцэгдэж байгаагаас гадна чуулган завсарлахтай холбоотой шахагдаж орж ирж байгаа олон хууль байгаа. Үүнд АН байр сууриа илэрхийлнэ. Тухайлбал, Аж ахуйн нэгжийн албан татварын тухай хуулийн төслөөр томоохон уул уурхайн компаниудад татварын илүү хөнгөлөлт үзүүлдэгийг болиулах хэрэгтэй гэж АН үзэж байгаа. УИХ-ын Дэгийн тухай хуульд АН завсарлага авсан. Гишүүдийг хариуцлагатай, ёсзүйтэй болгох нь зөв.  Хамгийн гол нь энэ дэгийн хууль Үндсэн хуулийн зөрчил гаргаж болохгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг Дэгийн тухай хуулиар оруулж ирсэн нь Үндсэн хуулийн зөрчилтэй байна гэж үзсэн. Захиргааны ерөнхий хуулийн өөрчлөлтийг АН дэмжихгүй. Бүх шатны захиргааны байгууллагыг энэ хуулиар шүүх боломжгүй болж байгаа юм. АН-ын бүлэг эрхзүйт төрийн тогтолцооны талаас нь харж, Засгийн газрыг огцруулах үндэслэл болно гэж үзэж байна. Бараа үйлчилгээ худалдан авах хууль концевцийн зөрүүтэй. Тендэрийн хуулийг цааш нь авч хэлэлцэхийн өмнө нийтийн сонсгол явуулах нь зүйтэй гэж АН үзлээ хэмээсэн юм. УИХ дахь АН-ын бүлгий дарга Д.Эрдэнэбат мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав. 

 

-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар хичнээн төгрөгийн хөрөнгө оруулалт орж ирэх бол?

 

-IPO гаргана гэж байгаа. Энэ талаар материалыг дөнгөж гар дээрээ авлаа, уншиж амжаагүй байна. Бидэнд маргаантай асуудал, болгоомжлол байгаа. Ажлын хэсэг дээр ойлголцоно. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
tulgaa:
ард түмний мэдэлд том ордууд нь байгаа Венесуэл улсыг та одоо ямар байгааг үзнэ үү. Аймшгийн ядуу, мөнгөний ханш нь сул хар дарсан зүүд мэт. юу ч хийж чадахгүй ард түмэнд байгалийн нөөцийг захирах эрх очихоор тийм болдог юм.
2018-06-25
Сэлэнгэ:
Халзан дурак аа.чи сэлэнгэд очвол каск өмсөөрэй.тэнэмэл чулуу халзан боовон толгойд чинь тусна шүү.харж байгаарай.
2018-06-25
Zochin:
Эрдэнэбатаа чи улс төр хийж улс эх орны хөгжилд бүү чөдөр тушаа бол. Засгийн газар ажилаа хийг махан толгой минь чи засагт ажиллаж байхдаа ард түмэнд өшчих нь яасан юм. Харин чи засагт ажиллаж байхдаа Эрдэнэтийн луйвард оролцож хувьцаа эзэмшиж байж мэднэ С. Эрдэнэ та хоёр.
2018-06-25
Halzan tolgoi demjihgyi geed yadgiin . MAN sain ajillaarai . Yldsen 2 jil tsalin nemeerei tetgevree bas nemeerei. 2020 on yalna shu...AN ii durakuud 4 jil uls orniig dampuuruulsan odoo udahgyi goy bolno oo
2018-06-25
Зочин:
Хөөе Эрдэнэбат аа. Чи Ноён уулаа хамгаалж дархан цаазат болгочихоод наад 5 толгойгоо ярь.халзан толгой минь.халзан байж юун толгойсог юм. Нутгийнхны даалгавар Ноён уулыг төрийн хамгаалалтанд авахгүй бол чи төриин ажил хиигээд яахав.Монгол улс тулгар төрийн 2200 жил гэж яриад ой мой тэмдэглээд ч утгагүй болж байгаа биздээ.
2018-06-25
зочин:
Таван толгойн ордыг улс эх орон, ард түмэнд үр ашигтай ашиглах цорын ганц хувилбар нь 100 хувь төрийн өмчит уулын үйлдвэр (корпораци) байгуулах явдал юм .Бусад хувилбарууд нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчдын хувилбарууд юм.
2018-06-25