Улсын байцаагчийн нэрээр луйвар хийдэг этгээдийг илрүүлжээ
2018-06-25

 

 

Мэргэжлийн хяналтын байгууллагын нэр барьж, аж ахуй нэгж иргэдийг залилсан удаа дараагийн хэрэг гарсан.  Энэ хэргийг  Нийслэлийн Цагдаагийн газраас шалгаж, холбогдогчийг тогтоожээ. Тус этгээд Нийслэлийн нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллага иргэдийг  Мэргэжлийн хяналтын газраас шалгаж байна хэмээн дарамталж, төлөвлөгөөт шалгалтыг хийлгэхгүй болгоё, ажлын байрны дүгнэлт гаргаж өгье гэх мэтээр залилан мэхлэдэг байжээ.

 

Нийслэлийн Цагдаагийн газраас дээрх гэмт хэргийг  Б гэгч этгээд үйлдсэн болохыг тогтоож, баривчлан Баянгол дүүрэг дэх цагдаагийн  хоёрдугаар хэлтэст  шалгаж эхэлсэн байна.

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас төлөвлөгөөт болон удирдамжтай шалгалт хийх болон зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэхээр очихдоо аж ахуй нэгж байгууллагадаа урьдчилан мэдэгддэг.Түүнчлэн аж ахуй нэгж байгууллагад торгууль, шийтгэврийг тавихдаа бэлэн мөнгөөр авдаггүй, дансанд төвлөрүүлдэг. Иймээс аж ахуй нэгж байгууллага, иргэд мэргэжлийн хяналтаас явж байна гээд бэлэн мөнгө нэхэх, дансны дугаар өгвөл, удирдамж болоод биеийн байцаалтыг шалгах, харьяалах мэргэжлийн хяналтын хэлтсээс утасдаж лавлах, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 70128012 дугаарт яаралтай холбогдохыг анхааруулав. 

 

Мөн тус хэргийн хохирогч болсон, мэдүүлэг өгөх шаардлагатай иргэд байвал Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасагт хандах боломжтой юм байна. 

Shuud.mn
Сонин хачин
Ttyy:
Buzar novshiig yug n zurgiig n nuudagiin !! Hend yund itgej amidrah ve !
2018-06-26
иргэн:
ЭНЭ ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИДАА НЭР УС, ЗУРАГТАЙ НЬ ТАВИЖ БАЙГААЧ. ДАНДАА НУУЖ ХААЖ ХАМГААЛСААР БАЙТАЛ ӨНӨӨДҮҮЛ НЬ БҮҮР ДАВАРЧИХСАН, АЙЖ ЭМЭЭХ Ч ЮМГҮЙ БОЛЧИХОЖ. БАРИГДАЖ Л БАЙДАГ ЮМ ГАРЧ Л БАЙДАГ ЮМ ГЭСЭН БОДОЛТОЙ
2018-06-26
Үнэмлэхээр хүртэл өрсөлдөн гангарч,улсын төсөв үрэн таран хийх юм аа.Болимоор юм.
2018-06-25
ХЭНД ИТГЭХ БОЛЖ БАЙНАА НААДАХАА ЗУРАГТАЙ НЬ ТАИАЧЭЭ
2018-06-25
irgen:
ajil hiij eh oron ger bylee ood ni tatahiin orond zali, hulgai deerem luivar l bodoj suuh umaa ene buzar hymyys
2018-06-25