Унаач хүүхдийн даатгалын нөхөн олговрыг 20 сая төгрөг болгосон
2018-06-25

Засгийн  Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газраас  хүүхэд хамгаалалтай холбоотой асуудлаар болон автомашины хүүхдийн зориулалтын суудал, хүүхэд хамгааллын даатгал, унаач хүүхдийн даатгалын асуудлаар өнөөдөр /2018.06.25/ мэдээлэл хийлээ.  

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Унаач хүүхдийн даатгалын хураамжийг 100 мянган төгрөг болгосон 

 

Унаач хүүхэд бэртэхэд эмчилгээ, үйлчилгээний зардлыг хариуцах эзэн ихэнхи тохиолдолд олддоггүй.   Улмаар унаач хүүхэд бэртэж , бэртлийн улмаас нас барсан тохиолдолд  таван сая төгрөгийг нөхөн олгодог байсан. Нийтдээ 11 компани уралдаанч хүүхдийн даатгал хийдэг. Эдгээр компаниудтай  ярилцан даатгалын  хураамжийг зуун мянган төгрөг болгон нөхөн олговрыг 20 сая болгон нэмэгдүүлэх нь зөв гэж үзжээ. Ингэснээр унаач  хүүхэд бэртсэн тохиолдолд  нөхөн олговрын мөнгө нөхөн сэргээх эмчилгээ, үйлчилгээнд хангалттай хүрэх аж.  

 

Хууль эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга  А.Энхбаатар “Унаач хүүхдийн стандартын  хамгаалалтын хувцсыг шинэчилсэн бөгөөд  албан ёсны уралдаан бүрт хяналт тавьж ажиллана. Үндэсний баяр наадам дээр хурууны хээн цахим бүртгэлийг нэвтрүүлээд эхэлсэн байгаа.Энэ бүртгэлийн систем дээр давхцуулан стандартын хувцас хэрэглэлийг заавал өмсөж  100 хувь шалгаж оруулна” гэв. Энэхүү стандартын хувцсыг 110 мянган төгрөгөөр худалдаалах юм аж. Унаач  хүүхдийн даатгал болон стандартын хувцас хэрэгслийг заавал өмсөх тухай дүрэм, журам удахгүй болох Үндэсний их баяр наадмаас  хэрэгжиж эхлэх юм байна.

 

Өндөр эрсдэлд байгаа 7-9 мянган хүүхдийн даатгалын зардлыг Төрөөс даана

 

Мөн хүүхэд хамгааллын даатгал хэрэгжиж эхэлсэн байна. Энэ талаар Хууль эрх зүй хамтын ажиллагааны газрын дарга  А.Энхбат “Хүүхэд хамгааллын даатгалтай хүүхдүүд  ямар нэгэн осол гэмтэл, хүчирхийлэлд өртсөн, шаардлагатай тохиолдолд эрүүл мэндийн үйлчилгээ, нөхөн сэргээх эмчилгээнд зарцуулдаг төлбөртэй холбоотой асуудал юм. Монгол Улсын хэмжээнд 1613 багийн засаг дарга, 1504 хэсгийн ахлагч нарыг оролцуулан үндэсний хэмжээний сургалтын зохион байгуулсан.  Хамгийн эхэнд өндөр эрсдэлд байгаа 7-9 мянган хүүхдүүдийг хүүхэд хамгааллын даатгалд хамрагдуулан зардлыг төрөөс төлнө гэдгээ мэдэгдсэн. Хүүхэд хамгааллын даатгалд хамрагдсан  хүүхдүүдийн  төрөл бүрийн зардлыг хувийн  эзэмшлийн ААН  хамтран хүүхдийн эрхийг хамгаалдаг систем рүү нэвтэрч байгаа юм” гэлээ.

 

Хүүхдийн зориулалтын суудлыг 43-63 мянган төгрөгөөр худалдаална

 

Өнгөрсөн жилийн байдлаар зам тээврийн  ослын улмаас  55 хүүхэд  амь насаа алджээ. Энэ нь эцэг эхчүүд автомашины хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хэвшээгүйтэй холбоотой болохыг мэргэжлийн байгууллагууд тогдтоожээ. Хүүхдийн зориулалтын суудлын үнэ хэт өндөр үнэтэй байгаа тул хэрэглэгчид  50-60 мянган төгрөгөөр авах боломжтой гэсэн дүгнэлтийг гаргажээ. Үүнтэй холбоотой  “Номин” компани хүүхдийн зориулалтын суудлыг насаар нь харгалзан 43-63 мянган төгрөгөөр худалдаалах боломжтой гэдэг дүгнэлтэд хүрчээ. Хүүхдийн суудал дээрх үнээр энэ сарын дундуур хэрэглэгчдэд хүрэх бөгөөд худалдан авсан тохиолдолд  хүүхдийн нэг жилийн гэнэтийн ослын даатгалд үнэ төлбөргүй хамрагдах юм байна.

 

Г.Ногоондарь

Shuud.mn
Сонин хачин
Өмнө 500 мянга байсан
2018-07-05
УЯАЧИД хүүхэд ХОХИРООСОН бол ЯЛ ӨГДӨГ БХ ШААРДЛАГАТАЙ БНА ШҮҮ:
УИХ-ынхан бүгд УЯАЧИД, хурдан морь 100 сая бхад ХҮҮХЭД ЯАхаараа 20 сая гэж. хүүхдэд шинжилгээ хийлгэх, эмчлүүлэх болохоороо яагаад МӨНГӨГҮЙ БОЛЧИХДОГ юм бэ МОрь уралдуулах болохоороо морьдоо машин унаагаар байнга ЗӨӨГӨӨД бдаг БИЗ ДЭЭ НОВШИЙН ШУНАЛТАНГУУД
2018-06-26
Анхаар:
Унаач хүүхдүүд өвөрмонголд маш олноороо сарын 2500 с 3000 юань цалинтай очиж бна.анхаарахгүй бол монгол хүүхэд 1 сая төгрөгнии үнэтэй болж амиа золиосолж бна.аав ээж нь ч арга ядаад явуулж бна.анхаар.ГХЯ.ХИЛ.ГААЛЬ.ЦАГДАА.ТАГНУУЛ....ХҮҮХДИИН ТӨЛӨӨ БАЙГУУЛЛАГУУД.
2018-06-25
mongol:
H.mori unadag huuhduud ihevclen amidraliin bolomj muutai ailiin hiuhduud baidag. Ersdeld orvol unuulsan eznees ni garah zardliin todorhoi huviig garguulj baij hariutslaga deerdene. Tur bugdiig gargah buruu.
2018-06-25
Arai ch dee ...ene 20-xon sayar chin gemtsen xuuxed emchilgeenii zardalaa ch tulj xurexgui shdee....nuxun tulbur gechijee...ichixed yanaa.....
2018-06-25
Өмнө 500 мянга байсан