Монголын 22 залуу Японд суралцах боломж нээгдлээ
2018-06-26

Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Монгол улсад “Хүний нөөцийг хөгжүүлэх тэтгэлэгт хөтөлбөр”-ийн төслийг хэрэгжүүлэх тухай хоёр орны Засгийн газар хоорондын Солилцох ноот бичигт Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд  Такаока Масато, Сангийн сайд Ч. Хүрэлбаатар нар гарын үсэг зурлаа. Уг хөтөлбөрийн нийт өртөг нь 309 сая хүртэлх иен юм.    

 

  

                 
Уг хөтөлбөрийн хүрээнд Монголын залуусыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын хөтөлбөрт тэтгэлэгтэйгээр суралцуулах зардлыг олгодог юм. Өнөөдөр Солилцох ноот бичигт гарын үсэг зурснаар энэ жил 22 залуу боловсон хүчин сургуулийн төгсөлтийн дараах сургалтад хамрагдах боломж нээгдлээ.

 

 

2001 оноос хэрэгжиж эхэлсэн энэхүү тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд өнөөг хүртэл нийт 300 залуу боловсон хүчин Япон улсад суралцаад байна. Япон улсад суралцаж, магистрын зэрэгтэй болон эх орондоо буцаж ирсэн төгсөгчид төр, захиргааны байгууллага, Монгол банк, Шинжлэх ухааны академи зэрэг өмнө ажиллаж байсан байгууллагадаа ажиллаж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин