Явуулын тайзаар иргэдэд  үнэгүй тоглолт үзүүлнэ
2018-06-26

Нийслэлийн Соёл, урлагийн газрын санаачлагаар Улаанбаатар хотын явуулын тайз иргэдэд урлагаар үйлчилж эхлэхээр болжээ.

 

 

 

Тодруулбал 2008 оноос эхлэн ашиглагдаж байгаад сүүлийн жилүүдэд зогссон байсан явуулын тайз бүхий автомашиныг сэргээн засварласан байна. Тус явуулын тайзыг ашиглан Улаанбаатар чуулгын шилдэг уран бүтээлийн тоглолтыг нийслэлийн 152 хороодын иргэдэд зориулан, хороодын төв талбайд нь үнэ төлбөргүй зохион байгуулахаар төлөвлөжээ.

 

Хотын явуулын тайзны үйл ажиллагааг эхлүүлж, Хан-Уул дүүргийн 5,6 дугаар хороодын иргэдэд зориулан үнэ төлбөргүй тоглолтыг тус хорооны 41-р сургуулийн гадна талбайд энэ сарын 28-нд 19:00 цагт Улаанбаатар чуулгын уран бүтээлчид тоглох юм байна.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Politics and sport, art are not worlds financial money businesses.
2018-07-30