Ц.Нямдорж: Хуульчдын ур чадварт улам бүр эргэлзэх боллоо
2018-06-26

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. 300 мянган төгрөгөөс дээш гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон насанд хүрээгүй хүүхдэд 8 жилийн хорих ял оноодог байна. Уг хуулийн төслөөр 8 жилийг таван жил болгон ялын хугацааг гурван жилээр багасгаж байгаа аж. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүн Ц.Гарамжав "Насанд хүрээгүй хүүхдэд оноох ял манайд хүнд байдаг. Хэрвээ энэ хууль батлагдсанаар одоо ял эдэлж байгаа хүүхдэд үйлчлэх үү" гэсэн асуултад ажлын хэсгээс "дүрэм тогтоол гаргасан тохиолдолд хэрэгжүүлнэ" гэсэн хариултыг өгсөн юм. Үүнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж "Хууль журмын дагуу энэ асуудлыг шийднэ гэж Эрүүгийн хуульд бичсэн байгаа. Энэ сүүлийн үеийн хуульчдын мэргэжлийн ур чадварт эргэлзэх эргэлзээ улам бүр нэмэгдэх боллоо. Асуудал хэлэлцэх болгонд тайлбарыг буруу хийх юм. Ялыг хөнгөрүүлэх тохиолдол бүрт дүрэм, журам гаргах уу. Та нар ямар сургууль төгссөн юм. Мэдэхгүй бол мэдэхгүй гэдгээ хэлээд яв" хэмээн ажлын хэсгийнхнийг шүүмжлэв. 

 

Шүүх хуулийг буцаан хэрэглэх гурван тохиолдол байдаг байна. Тухайн хэрэгт холбогдуулах ялыг хөнгөрүүлэх, ялыг хойшлуула, ялыг багасгах зохицуулалт хийгддэг аж. Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд "энэ хуулийн тайлбары чуулганы хуралдаанд ороход нэгмөр ойлголттой болгосон тайлбар хийгээрэй" гэсэн юм.

 

Ийнхүү Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар чуулганы хуралдаанд гишүүн Н.Оюундарь танилцуулахаар боллоо. 

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
Урвагч хулгайч нямдорж
2019-01-10
зочин:
Одоо цагт шүүгчид хамгийн шудрага хүмүүс гэж хамгийн өндөр цалин авчихаад хамгийн их хахууль авдаг хүмүүс болж хувирсан байна шүүдээ.Энэ бүхэн бол чадваргүй нөхөр шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай шууд холбоотой
2018-06-26
зочин:
Хуульчдын мэдлэг чадвар нойл заасан гэдгийг зуун хувь хүлээн зөвшөөрч байна.Шүүх яахаараа допингийн шинжилгээг хууль бус гээд бөхийн холбооны шийдвэрийг хүчингүй болгож байгаа нь ёстой сонин.Шүүгч шээсийг нь шинжлээд бурууг нь тогтоож байгаа юмуу хаашаа юм ёстой тэнэг шийдвэр нарсан байналээ
2018-06-26
Монголд хуульчид гэж нэг авилагачидын давхраа гараад ирсэн юм биш үү??? Тэднийг нам дарах тогтолцоо хэрэгтэй байна.Монголчууд минь ээ, өөрсдөө хэн нэг хэдхэн хүний дор мөлхөж амьдарсаар л БАЙХ УУ???
2018-06-26
БАТ - ОРШИХ:
ӨӨРӨӨСӨӨ БУСДЫГ ҮГҮЙСГЭХ НЬ ТЭНЭГЛЭЛИЙН НЭГ ОРГИЛ ХЭЛБЭР БАЙХ ГЭЖ БИ БОДДОГ.НЯМДОРЖ ГУЙА ӨӨРӨӨСӨӨ БУСДЫГ ХУУЛЬ МЭДЭХГҮЙ ГЭЖ БАЙХ ЮМ ДАНДАА
2018-06-26
khuts:
kkhuts
2018-06-26