Мьянмарын армийн цэрэг роханжи эмэгтэйг хүчирхийлжээ
2018-06-27

Мьянмарын эрх баригчдын хавчлагаас болж шашны цөөнх гэгддэг Роханжи иргэд хүндхэн нөхцөлд амьдарч байна. Мьянмарын армийнхны явуулж буй цэргийн ажиллагаанаас зугтааж, 700 мянган роханжичууд гэр орноо орхин дүрвэжээ.

 

 

Тэгвэл Мьянмарын армийн нэгэн цэрэг роханжи эмэгтэйг хүчирхийлэн, гутаан доромжилсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Эмэгтэй гэр бүлийнхээ хамтаар Ражин мужаас дүрвэж байхдаа бэлгийн хүчирхийлэлд өртсөн байна.

 

Хохирогч эмэгтэй дээрх үнэнийг Британийн “ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр нийтэд дэлгэжээ.

 

Тэрбээр бэлгийн хүчирхийлэлд өртөх үедээ жирэмсэлсэн аж. Энэ талаараа “Би энэ хүүхдийг хүсээгүй. Би эмнэлэгт очиж, хүүхдээ авахуулж чадаагүй учир төрүүлсэн. Надад их хэцүү байна. Амьдрал минь өдрөөс өдөрт доройтож байна” гэж ярив.

 

“Олон роханжи эмэгтэйчүүд бэлгийн хүчирхийлэлд өртөж, амь нас болон эрүүл мэндээрээ хохирч” буй талаар НҮБ мэдээллээ.

 

Мьянмарын Дээд шүүх хоёр сарын өмнө роханжи иргэдийг хөнөөсөн Мьянмарын армийн 10 цэргийг бүх насаар нь хорих ялаар шийтгэсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Рохинжа
2021-05-25
Рохинэа
2021-05-25