ДАШТ болж буй хотноо бөмбөг байршуулсан хэмээн заналхийлжээ
2018-06-27

ОХУ-д хөлбөмбөгийн “ДАШТ 2018” амжилттай зохион байгуулагдаж байна. Тус улсын эрх баригчид тоглолт зохион байгуулагдаж буй хотуудын хамгаалалтыг нэмэгдүүлж, цагдаагийнхан болон хүчнийхэн дээд зэргийн сонор сэрэмжтэй ажиллаж буй юм.

 

 

Москва хотоос 1000 км-ийн цаана байрлах Ростов-на-Дону хотын байгууламжуудад тэсрэх бөмбөг байршуулсан гэх хэд хэдэн сүрдүүлгийн дуудлага өнгөрсөн шөнө цагдаагийнханд ирсэн талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Аюулгүй байдлын үүднээс албаныхан иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Цагдаагийнхан тэсрэх бөмбөг байршуулсан гэх газруудад шалгалт явуулсан ч “ямар нэгэн сэжигтэй зүйл олдоогүй” болохыг мэдэгдсэн байна.

 

Зочид буудал, зоогийн газар, автомат тоглоомын газар гэх мэт 16 байгууламжаас иргэдийг нүүлгэн шилжүүлжээ.

 

Ростов-на-Дону хотын цэнгэлдэхэд хөлбөмбөгийн дөрвөн тоглолтыг зохион байгуулаад байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин