Си даргыг доромжилсон “HBO” сувгийг Хятадад гаргахыг хориглов
2018-06-27

БНХАУ-ын дарга Си Зиньпинийг элэглэсэн сувгийг Хятадад гарахыг хориглосон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

 

Тус сувгийн хамгийн их үзэгчтэй “Last week tonight” нэвтрүүлгийн хөтлөгч Жон Оливер шинэхэн дугаартаа Си даргыг хүүхэлдэйн киноны баатар болох Винни Пухтай харьцуулсан гэрэл зургийг эфирээр цацжээ.

 

Үүнд дургүйцсэн Бээжингийн эрх баригчид дээрх шийдвэрийг гаргасан байна.

 

Хөтлөгч эр Си даргын явуулж буй бодлогыг шүүмжилж, хошигносон талаараа өөрийн твиттерээрээ дамжуулан илэрхийлсэн аж.

 

Бээжин мөн Хятадын твиттер гэгддэг Вейбод “Last week tonight” болон Жон Оливерын талаар хайлт хийх, мэдээлэл оруулахыг хатуу хоригложээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин