ДАШТ-2018: Хөлбөмбөгөөс болж Германы эдийн засаг 200 саяыг алдсан уу
2018-06-28

 

Казань хотын “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд БНСУ, Германы шигшээ багийн тоглолт боллоо. Аваргаа хамгаалах ирсэн Германы шигшээ баг энэ удаа солонгосчуудад хожигдож, ялагдал хүлээлээ.

 

Ялагдал хүлээсэн энэ тоглолт Германы эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулна гэсэн мэдээлэл гарчээ. ДАШТ-2018-ын хэсгийн шийдвэрлэх тоглолт болох Герман, Өмнөд Солонгосын тоглолтын үеэр Германы эдийн засагт ихээхэн хохирол учирна гэж Дойчи Вилли мэдээллээ.

 

Германы эдийн засгийн хүрээлэнгийн тооцоолсноор тоглолтын үеэр гарах нийт хохирол 130-200 сая евро байх гэнэ. Энэ нь Германы ажилтай иргэдийн 30 орчим хувь нь орон нутгийн цагаар 16 цагт эхлэх тоглолтын дараа ажлаа эхлүүлэхтэй холбоотой аж. Түүнчлэн, дээрх тооны ажилтнуудын хоёр хүн тутмын нэг нь ажлын байран дээрээ тоглолт үзэхээр бол нийтдээ нэг цагийн туршид ажил зогсолтын байдалтай болно гэсэн үг юм. Үүний дүнд Германы эдийн засагт 200 сая орчим еврогийн хохирол учирна гэж тооцоолжээ.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин