ДАШТ-2018: Египетийн багийн ялагдалд Чеченийг буруутгажээ
2018-06-28

ДАШТ-2018-д Египетийн шигшээ баг хэсгээсээ гарч чадаагүй, амжилтгүй байсан нь тус баг Грозный хотод байрласантай холбоотой эсэхийг Египетийн Парламентын Залуус, спортын асуудал хариуцсан хороо шалгахаар болжээ. Энэ талаар Аль Арабия суваг мэдээллээ.

 

Эх сурвалжийн дамжуулснаар тусгайлан байгуулагдсан комисс Египетийн шигшээ багийг байршуулахдаа Чеченийн Грозный хотыг сонгосон шалтгааныг тодруулах юм байна. Түүнчлэн Оросын шигшээ багт ялагдсны дараа шигшээ багийн байрласан зочид буудалд урлагийнхан ирсэн нь анхаарал татаж, сэжиг төрүүлж байна хэмээн үзжээ. Мөн Египетийн шигшээ багийн ахлагч Мохаммед Салахын “дүр төрхийг хууль бусаар дүр ашигласан ” талаар судлах юм байна.

 

 

Энд дуулгахад, Египетийн шигшээ баг Чеченийн Грозный хотод ирсний маргааш өдөр буюу зургаадугаар сарын 11-ний өдөр Мохаммед Салах Чечений хамгийн нөлөө бүхий хоёр улстөрч болох Чеченийн тэргүүн Рамзан Кадыров болон түүний баруун гар, Парламентын дарга Магомед Даудов нартай авахуулсан зураг Оросын болон дэлхийн хэвлэл мэдээллүүдээр тархсан юм.

 

Мөн энэ зурагны араас Кадыров болон Даудов нарыг хөлбөмбөгчнийг амрах завдал өгөөгүй, буудалд нь өөрсдөө ирж, амрах гэж байсан хөлбөмбөгчнийг орноос нь босгон саад болсон гэсэн шүүмжлэл гарч байлаа.

 

Мөн энэ зурагны дараа Салахыг Чеченийн хүндэт иргэнээр өргөмжилсөн, буудалд нь урлагийн оддыг авчирч сатааруулсан гэх зэргээр бэлтгэлд саад болсноор Египетийн ялагдалд нөлөөлсөн байж болзошгүй гэж египетчүүд үзэж байна.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Авилгал
2018-06-28
YEGIPTUUD AIHTAR BNAA SHALTGAAN BOLNO
2018-06-28
HARIN BIICH BAS SAIN OILGOOGUI
2018-06-28
Kkk:
Xa xa xa,estoi demii dongosdiinbee,
2018-06-28