Разакийн гэрээс 273 сая ам.долларын өртөгтэй эд зүйлс хураан авчээ
2018-06-28

Малайзын Ерөнхий сайд асан Нажаб Разак өнгөрсөн 2015 онд томоохон авлигын дуулианд нэр холбогдсон түүхтэй. Тухайн үед түүнийг Малайзын Засгийн газрын мэдлийн сан болох “1MDB”-аас хувийн данс руугаа их хэмжээний мөнгийг шилжүүлэн авсан хэмээн буруутгаж, сөрөг хүчин уг санг Разак 2008 онд хувийн зорилгоор байгуулсан гэгддэг.

 

 

Түүний 2014 оныг хүртлэх хугацаанд уг сангаар дамжуулан нийт 4.5 тэрбум ам.долларыг угаасан хэмээн буруутгажээ.

 

Шинээр сонгогдоод буй Ерөнхий сайд Махатхир Мохамад тангарагаа өргөж, үүрэгт ажлаа хүлээн аваад л улсынхаа эд баялгыг цөлмөж, ард түмнийхээ итгэлийг хөсөрдүүлсэн Назаб Разакийг хуулийн дагуу шалгахыг үүрэгдсэн юм.

 

 

Цагдаагийнхан Разакийн Куала Лампур хот дахь гэрийг битүүмжлэн, нэгжлэг хийсэн билээ. Энэхүү нэгжлэгийнхээ үеэр үнэд хүрэх зүйлсийг хураан авчээ.

 

Тэгвэл дээрх ажиллагааны үеэр хураан авсан эд хөрөнгийн хэмжээ нь 273 сая ам.доллароор үнэлэгдсэн талаар өнөөдөр цагдаагийнхан мэдэгджээ.

 

 

Разакийн гэрээс нийт 12 мянган ширхэг үнэт эдлэл, эдгээрийн хамгийн үнэтэй нь 1.6 сая ам.долларын хүзүүний зүүлт гэнэ. Мөн 567 брэндийн цүнх, 30 сая ам.доллартай тэнцэх бэлэн мөнгө, 423 ширхэг брэндийн цаг, “Versace”, “Gucci”, “Cartier”, “Dior” брэндийн 234 ширхэг брэндийн нүдний шил, 2200 ширхэг бөгж, 2800 ширхэг хос ээмэг, 1600 ширхэг энгэрийн тэмдэг, 14 ширхэг титэм хураан авсан талаараа Цагдаагийн дарга Синг мэдэгдлээ.

 

 

Тэрбээр “Малайзын түүхэн дэх хамгийн том авлигын дуулиан” гэж хэлжээ.

 

Разак мэдүүлгийнхээ үеэр дээр дурьдсан зүйлсийн заримыг нь бэлгэнд авсан хэмээн мэдэгдсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
patiala legitimate:
Loan from $3,000 to $50,000,000.00 with no collateral required and receive a no obligation loan approval.We welcome the opportunity to show you how effective we are at helping our clients obtain the money they need to succeed. Our professional staff is available for a Free Consultation.At Patiala legitimate company Pvt , we understand that unexpected events arise requiring extra money that may not be readily available to you contact us now 2% interest rate, both long and short term cash reply to us (Whats App) number: +919394133968 patialalegitimate515@gmail.com Mr Jeffery
2021-11-01