С.Жавхлан: Би Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ
2018-06-28

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрбээр "АТГ-т би хандсан. УИХ-ын гишүүний хувьд хүссэн мэдээллээ авах ёстой. АТГ-ыг хянаж байгаа байгууллага гэж алга. Оффшортнуудын талаар мэдээлэл авахаар хандсан.   Гэтэл надад сайт дээр байгаа мэдээллээ явуулсан. Би Монгол Улсын Ерөнхийлөгчид шаардлага хүргүүлнэ.  АТГ-ын сайтад  шалгагдаж байгаа нэр бүхий хүмүүсийг тавьсан.  Ерөнхийлөгч сонгогдож гарч ирэхдээ оффшор данстангуудыг шахна, "60 тэрбум"-ын асуудлыг цэгцэлнэ гэсэн. АТГ-ыг хянаж байгаа зүйл алга. Тэд том ямбатангуудыг хаацаалдаг газар болжээ. АТГ-ыг татан буулгах хэрэгтэй. Цаашид болж байгаа үйл явдлыг та бүхэнд дуулгана гэлээ. Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав. 

 

-АТГ танд хариу өгсөн гэж ойлгож болох уу?

 

-Өөрсдийн сайт дээрээ байгаа мэдээллээ өгсөн. АТГ шалгаж байна гээд байгаа юм. Эрх мэдэлтэй байхад нь шалгаж байгаа юм уу, буусных нь дараа шалгах гэж байгаа юм уу. 

 

-УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийж байна. Энэ удаагийн чуулган ямар үр дүнтэй болсон бэ?

 

-Хоёр хар хэрээ нэгнийгээ гайхав гэдгийн үлгэр болж байна. Түмэн олны талд буусан шийдвэрээр алх цохихгүй байна. Энэ хаваржингаа "улаан мах"-ны бузрын хэрэг яригдлаа. Нөхөн сонгуулиар  улаан, цэнхэр хоёр өрсөлдөж хэрэггүй. Монголоо хайрладаг бие даагч гарч ирнэ, С.Жавхлан ганцаардаж байсан бол хоёулаа болох болно гэдгийг хэлмээр байна. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
зочин:
С ЖАВХЛАН ГИШҮҮНД АМЖИЛТ ЖИНХЭН ЭХ ОРОНЧ ЗӨВ СЭТГЭЛ ЗҮРХТЭЙ ХҮН АМЖИЛТ ХҮСЬЁ АРД ТҮМЭН ОЮУН-ЭРДЭНЭ ЖАВХЛАН ГИШҮҮНИЙГ ДЭМЖИЖ БАЙГАА 20-Н ОНЫ СОНГУУЛААР МАНАН ЁСТОЙ ГУДАМЖИНД ЛААЗ ӨШИГЛӨН АРД ТҮМЭН САНАЛ ӨГӨХГҮЙ 60-Н ТЭРБУМ ХАУС ОФФШОР ЯЛТАНУУДИЙГ ӨӨГШҮҮЛЖ БАЙГААН ШУДАРГА ЁС МӨН ҮҮ ? ХУЦВАА САЛААВЧ МАНД ӨГӨХ ЮУЧ БИШ БАНДААШ ГОНДООМ НАМ МАНАН БҮЛЭГЛЭЛИЙН ЯНХАНУУД
2018-06-30
h:
Монголчуупаа гэж ёстой хөгийн ард түмэн хүн энд тэнд үхэж хатлаа гэхээр энд тэндээс шал худлаа орилолдоно Харин үр хүүхдээ битгий алаач гэхэд хятад халуун тогоог дураараа хэрэглэж байгаа нялх үрээ амьдаар нь хэдэн зуугаар шалзалж нэг бол насаар нь эрэмдэг эсвэл бөөн шарх сорвитой үлдээхээ ер тиоохгүй Та нар гэмтлийн эмнэлэг дээр очоод л үз аөрхи пиво найр наадам машин мотоцикл хутга шөвөг халуун тогоо гээд өчнөөн төчнөөгөөрөө дайны талбараа ирж байгаа юм шиг орь дуу тавин орж ирэх мөртлөө мөнгө алга гэж ах дүү амраг садан трч байтуга хай хамаагүй хүнийг шаналган гийналдана тэр нь хэзээ чдуусахгүй үхэж далд орвол таарсан таар шуудайнууд төр засаг нь ялгаагүй хамгийн арчаагүй хирнээ хамгийн долигнуур хүмүүс бол монголчууд ххөгжидгүй үхэдгүй моньднууд гэвэл бид л байна бөөн зээл өр атлаа ланд унаж унгалдан давхихыг нь яана Дэлхийп хөлбөмбөгийн аваргын арага хэмжээний анханы хулгайн салхийг нээж нэтээр шуугиж байна. ккккккк үхэж хэвт
2018-06-29