Өнгөрсөн онд сургуулийн орчинд 14 мянган хүүхэд гэмтжээ
2018-06-29

 

 

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас 2016, 2017 онд осолд өртсөн хүүхдүүдийн талаарх мэдээллийг гаргажээ. Улсын хэмжээнд осол гэмтлийн шалтгаанаар тусламж авч буй 6-18 насны 10 хүүхэд тутмын 4 нь гудамж замд, 3 нь гэртээ гэмтдэг аж. Мөн сургууль дээрээ болон биеийн тамирын талбайд хүүхдүүдийн 3  буюу 30 гаруй хувь нь гэмтэж байна.

 

2016 онд 6-18 насны 19 653 хүүхэд сургуулийн орчимд гэмтжээ. Харин 2017 онд 14 837 хүүхэд сургуулийн орчимд гэмтэж бэртсэн байна.

 

Хүүхдийн хамгийн аюулгүй орчин байх ёстой сургууль дээрээ хүүхэд гэмтэж буйн шалтгаан юу вэ?! Энэ нь сургууль цэцэрлэгийн удирдлагатай шууд холбоотой аж. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч нар нь ажлын байрны орчны аюулгүй байдлыг хангадаггүй, болзошгүй ослоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаггүй холбоотой аж.

 

 

Мөн хүүхдийг аливаа аюултай хортой үзэгдэл, юмс, аюулгүй байдлын талаар анхан шатны мэдлэг олгох,  дэг дүрэм журмыг чанд сахих үзлээр хүмүүжүүлдэггүй нь гэмтэж бэртэх байдалд хүргэдэг гэсэн дүгнэлтийг мэргэжлийн хяналтынхан хийжээ.

 

 

Б.Учрал

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Баянзүрх дүүргийн дарга,Боловсролын хэлтэсийн дарга нараа Ундрам плаза.Бимекс.орчимоор траншины нүх таггүй зам нь хэцүү явган хүниймөн Мамба дацан хийд өөд өгсөх явцад таггүй нүх байх юм.Энэ орчимоор ирж үзээч.
2018-06-29
з:
з
2018-06-29