Буудалд амиа алдсан охины хэргийг шүүнэ
2018-06-29

 

 

Баянзүрх дүүргийн 21-р хороонд байрлах “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 22- 23-нд шилжих шөнө 13 настай охин амиа алдсан. Уг хэрэгт Д.Жавхлан, М.Амарболд нарыг сэжиглэн шалгаж буй.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн анхан шатны шүүхэд өнөөдөр 09.00 цагт Д.Жавхлан, М.Амарболд нарын шүүх хурал болж байна.

 

Талийгаач охины аав “Энэхүү шүүх хуралд хэвлэл мэдээлэлийнхэн, найз нөхөд, миний Монголын сайхан сэтгэлт аав, ээжүүд ирж надад сэтгэлийн дэм хань болж туслалцаа үзүүлэхийг хүсэмжлэн гуйж байна. Холбоо барих утас - 80828302,95876475” хэмээсэн. 

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин