Гишүүд нэгнийгээ доромжилж, гүтгэхийг хориглоно
2018-06-29

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Уг хуулийн төсөлд хурууны хээгээр ирцэнд орж санал өгнө гэсэн заалт орж байгаа. Энэ заалтыг 2019 оны дөрөвдүгээр сарын тавнаас буюу ирэх хаврын чуулганаас мөрдөхөөр тусгажээ. Мөн уг хуулийн төсөлд УИХ-ын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ байнгын хороо, чуулганы хуралдаанд мөн хуралдаанаас гадуур хэн нэгийгээ доромжилж, гүтгэхгүй байх талаар заалт оруулсан байна. Хариун бусад өөрчлөлтүүд нь батлагдсан өдрөөсөө мөрдөгдөнө.

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан зарим гишүүдийн зүгээс ирцийг биш санал хураалтыг хурууны хээгээр авч баймаар байна гэсэн санал ч тусч байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү "УИХ-ын гишүүн хуралдаа ирж үү үгүй юу гэдгийг гишүүдийн картаар нь шийддэг байлаа. Уг нь ёс суртахуунаар энэ асуудлыг шийдэж болно. Гэтэл ёсзүйгүй учраас хурууны хээгээр ирц бүртгэхээр болоод байна" гэлээ.  

 

 

 

Ийнхүү гишүүдийн олонхийн саналаар УИХ-ын дэгийн тухай хуулийн төслийг баталлаа.  

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин