С.Амарсайхан: Намайг мохооно гэвэл эндүүрэл
2018-06-29

 

НИТХ-ын дарга С.Амарсайхан Туул голыг сүйтгэсэн, газрыг хууль бусаар авсан гэх асуудалд нэр холбогдоод буй. Энэ бүхнийг тэрбээр үгүйсгэлээ. Ингэхдээ “С.Амарсайхан гэдэг хүний компанид ямар нэг асуудал байхгүй. Бүтэн хаваржин, зунжингаа гүтгэж байна, хүлээцтэй хандсан. Сүүлийн үед зохион байгуулалттайгаар гүтгэх, доромжлох, шантаажлах байдал газар авч байна. Энэ ажлыг олон жил нам, төрийн нэрээр, төсвийн хөрөнгөөр ажил, амьдралаа залгуулж ирсэн нөхдүүд авлигын мөнгөөрөө хийж байна.

 

Авлигын мөнгөөрөө С.Амарсайханыг гүтгэж, шантрааж, гутаан доромжлоод, мохооно гэвэл эндүүрэл.

 

Би нийслэлийн 1.5 сая иргэний ажил амьдрал, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг хариуцан ажиллаж байгаа. Тэнд нэг хүн худал ярих, энд УИХ-ын гишүүний ярьсан зүйлийн араас хөөгөөд явах шаардлага надад байхгүй. УИХ-ын зарим гишүүд хувийн мөрдөгч эсвэл гүтгэгч болчихсон байна” гэх тайлбарыг өглөө.

 

Б.Учрал                                                                                                 

Shuud.mn
Сонин хачин
zail
2018-06-30
Zaisan Zaisan ....... Zaisand ochih bolgond ooriig chin dursan sanadag shuu
2018-06-29
Суулийн уед жаахан шударга ажиллах гэсэн залуусыг ажиллуулахыг хусэхгуй болжээ зугээр л цунх баригчид хэрэгтэй болж байх шиг тёр цэвэршихгуй бол улс хегжихгуй хойч ирээдуй итгэлгуй л болно доо
2018-06-29
батал:
Зүүнбаян рефайнери гэдэг компанитай холбоотой гэдгийг УИХ-ын гишүүн Пүрэвдорж, Оюунчимэг нар чуулганы хуралдааны үеэр хэлж бсан ш дээ. Холбоогүй гэдгээ батлаачээ%%%%%
2018-06-29
Holbogdolgui gedgeebatalchih
2018-06-29
зочин:
Атаач жижигхэн зангаа больж, алс холыг харж амьдрах хэрэгтэй.
2018-06-29
ЭНЭ УВС ХҮН Ч ТОМ АМБИЦТАЙ БАЙГАА ДАА.
2018-06-29
ЭНЭ УВС ХҮН Ч ТОМ АМБИЦТАЙ БАЙГАА ДАА.
2018-06-29
Хуцаад байгаарай. Өмхий новш минь Зайсангын газраа авмаар байна газрын наймаачин минь.
2018-06-29