Ж.Бат-Эрдэнэ: Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг ирэх 11 дүгээр сард ашиглалтад оруулна
2018-06-29

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал хэзээ ашиглалтад орох вэ? Одоогийн нисэх онгоцны буудлыг худалдах асуудал яриад байна. Үнэн үү?

 

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ:

 

-Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг 2018 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулахаар товлоод байгаа. Хуучин нисэх онгоцны тухайд орон нутгийн нислэг хийх, туршилтын нислэг хийх, хувьчлах зэрэг янз бүрийн хувилбар явж байна. Одоогоор  судалж байгаа, ямар нэг шийдвэр гараагүй. 

 

Гишүүд ийнхүү асуулт тавьж, хариулт авав. Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлах горимын саналыг гаргасан байна. Анхны хэлэлцүүлгээр батлахыг гишүүдийн 76 хувь нь дэмжлээ. Ингээд Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг баталлаа. 

 

Дараагаар нь Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг эрчимжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
?:
Хувьчилах хэрэггүй ТӨK. байх зүйтэй. Хувьд авахгаад улайраад үхэх нь
2018-06-29
Хуучин нисэх онгоцны тухайд орон нутгийн нислэг хийх, туршилтын нислэг хийх, хувьчлах зэргээр ЗОРИУЛАЛТААР НЬ АШИГЛАХ ХЭРЭГТЭЙ. АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ҮҮДНЭЭС НӨӨЦ БУУДАЛТАЙ БАЙХ НЬ ЗҮЙТЭЙ. АСАР ОЛОН ЖИЛ БҮТЭЭЖ БИЙ БОЛГОСОН ЭНЭ САЙХАН ДЭД БҮТЦИЙГ ҮГҮЙ ХИЙЖ БОЛОХГҮЙ.
2018-06-29