Хөшөө дурсгалуудыг угааж цэвэрлэжээ
2018-06-29

 

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт түүх, соёлын дурсгалт, хөшөө баримал 52 байдаг. Засаг даргын Тамгын газар нь нутаг дэвсгэртээ байх эдгээр соёлын өвийн хадгалалт, хамгаалалт, арчилгаа, цэвэрлэгээнд тогтмол хяналт тавьж, цаашид хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө гарган ажиллаж байна. 


Энэ удаа “Сүхбаатар Дэвшил” ОНӨААТҮГ-тай хамтран 30 гаруй хөшөө дурсгалыг угааж цэвэрлэлээ. Мөн улс, нийслэлийн хамгаалалтанд байгаа хөшөө дурсгалын дэргэд байрлах тэмдэг тэмдэглэгээг шинэчилж, орчны тохижилтын ажлыг хийхээр ирэх оны төсөвт суулгахаар санал оруулаад байна.

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
За болж дээ. Энэ ажлаа хэвшил болгоосой! Бас орон сууцанд амьдардаг айлуудын балконы цонхыг нэгэн жигд болгож угаалга цэвэрлэгээн дээр нь хяналт тавих хэрэгтэй санагддаг шүү. Зарим айлуудын цонх үнэхээр аймаар,халуун устай байранд амьдардаг гэхэд даанч дээ гэмээр.
2020-03-18
ТАЛАРХАЖ БАЙНА. ЕР НЬ ЭНЭ ТӨРИЙН БОЛОН ХУВИЙН БАРИЛГУУД ГАДНА ФАСАДАА ЖИЛДЭЭ НЭГ УГААЖ ЦЭВЭРЛЭЖ БАЙХ ТИЙМ ЖУРАМ ДҮРЭМТЭЙ БОЛМООР САНАГДАХ ЮМ. ЭНЭ НЬ ХОТЫН ӨНГӨ ҮЗЭМЖ, АМЬДРАХ ОРЧИНД НӨЛӨӨТЭЙ.
2018-06-29