Чуулганы хуралдаан завсарлалаа
2018-06-29

УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. Үдээс өмнөх хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын тухай”,  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн нэгтгэсэн төсөл, Төрөөс иргэний нисэхийн салбарт 2020 он хүртэл баримтлах бодлого батлах тухай Улсын Их Хурлын 2013 оны 18 дугаар тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг тус тус хэлэлцэн батлав. 

 

Мөн Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолыг баталсан юм. Үдээс хойшхи хуралдаанаар гишүүний асуулгад хариулж, хууль, тогтоолын төслийг хэлэлцсэнээр өнөөдөр УИХ-ын хаврын ээлжит чуулган хаалтаа хийнэ. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин