Ц.Нямдорж: Гэр бүл, хүүхдийн хүчирхийллийн асуудлаар эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэй
2018-06-29

 

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хүүхэд хамгааллын талаарх асуулгад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариулж байна. 

 

Одоо мөрдөгдөж байгаа хуулиар хүүхдийн чиглэлийн 16 төрлийн хэрэг мөрдөгдөн, шалгагддаг байна. Зөрчлийн хуулиар 1.3 сая орчим зөрчил гарчээ. Үүнээс гэр бүлийн зөрчил тодорхой хувийг эзэлсэн байна. Хуулиуд гарч, хуульд тусгасны дагуу зохион байгуулалттай арга хэмжээ авч байгаа аж.  "Гэр бүл, хүүхдийн хүчирхийлэл анхаарал татсан хэвээр байна. Цаашдаа энэ чиглэлээр эрчимтэй арга хэмжээ авах хэрэгтэй байна" гэдгийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж дурдлаа. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Шоучин:
Улс төрийн шоу хийх сэдэв биш болохоор тоохгүй л дээ, хүүхдүүд алга болж л байг, үхнэ л биз гэж хэлсэнтэй яг адилхан сонсогдож байна. Ийм ч Хуулийн сайдтай байх гэж ...
2019-05-04