Азийн ТОП 100-д Монголын гурван гарааны бизнес багтлаа
2018-06-29

Ази дахь гарааны бизнес, энтерпрёнеруудыг дэмжих хамгийн том нетворк, мэдээллийн суваг болох e27.co Монгол Улсын гурван технологийн гарааны бизнесийг 2018 оны Ази Номхон Далайн бүсийн ТОП 100 жагсаалтдаа оруулжээ.

 

 

 

Уг жагсаалтад багтсан 100 компанийг 400 хөрөнгө оруулагч, 5000 оролцогчдод танилцуулах, мөн тэдний дундаас шилдэг 10 ялагчдыг шалгаруулах Fight Club үйл ажиллагаа энэ сарын 28, 29-ний өдрүүдэд Сингапур улсад болов. Ази тивийн технологийн гарааны бизнесүүдийн хамгийн том цугларалтад Монгол Улсаас анх удаа Erxes, LendMN, iHotel.mn гэх гурван баг оролцжээ. 

 

Гарааны бизнесээ дэлхийн тавцанд таниулж, хөрөнгө оруулагч татах томоохон боломжийг атгасан гарааны бизнесүүд цаашид Сингапур улсын гарааны бизнесийн орчинтой танилцаж, туршлага солилцонгоо олон улсад хэрхэн зах зээлээ олж өрсөлдөх талаар Азийн тэрбумтан менторуудаас олон талын зөвлөмж хүлээн авах аж.

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Монгол улс минь мандтугай.Амжилт.
2018-07-01