Хуулийн согогийг засахад доод тал нь хоёр жил хэрэгтэй
2018-06-29

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хүүхэд хамгааллын асуудлын талаарх УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн асуулгад ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хариуллаа. Үүний дараагаар гишүүд асуулт тавьж, хариулт авав. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү "Эрүүгийн хуулийн 12.5-д "14 настай хүүхэдтэй эр эмийн харьцаанд харилцан тохиролцож, орж болно" гэсэн заалтыг тайлбарлаад өгөөч "Уншсаан. Эрүүгийн хуульд, Зөрчлийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг бүх яамд прокурорт өгсөн. Хариу ирэхээр УИХ-ын намрын чуулганд оруулж ирнэ. УИХ-ын гишүүнд бас хууль санаачлах эрх байгаа. Ах дүүгийн харилцааны хувьд О.Баасанхүү ч, Х.Нямбаатар ч миний дүү. Хоорондоо эв зүйгээ олж ажиллаарай" гэв. 

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Хүчирхийлэлд өртөж байгаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийг хамгаалдаг тусгай байртай байх ёстой. Үүнд санхүүжилт хэрэгтэй. Үүнд ямар арга хэмжээ авч байна вэ. Зөрчлийн хууль баталсан. Гэтэл энэ хуулиар гэр бүлийн хүрээнд прокурор ороод ирлээ, гэр бүлийн зөрчил арилгах бус, бүүр хүндрүүлж байна" гэсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Би УИХ-аас мөнгө нэхэх гэвэл их том тоо хэлнэ. Жишээлэхэд, цагдаагийн байгууллагад 2019 онд орон тоо нэмэх шаардлагатай гэж байна. Шинэ батлагдсан Зөрчил, Эрүүгийн хуулийн талаар асар их шүүмжлэл ирж байгаа. Монгол Улсын хэмжээнд 1.3 сая зөрчил гарч байна гэсэн тоо гарсан. Энэ чинь насанд хүрсэн хүний тоотой тэнцэх тоо. Эрүүгийн болон Зөрчлийн хууль батлагдах үед намайг ямар байр суурьтай болсныг мэднэ. Засах чиглэлээр ажиллаж байна. Хуулийн согогийг арилгахын тулд хамгийн бага хугацаанд хоёр жил судалж, амьдралаас урган гарах асуудалтай нийцүүлэх хэрэгтэй гэлээ. 

Н.Энх

 

 

 

Shuud.mn
Сонин хачин