ДАШТ-2018: Аргентинд тасалбар 100 мянган ам.долларт хүрчээ
2018-06-30

Өнөөдөр болох тоглолтын тасалбарын эрэлт Аргентинд эрс нэмэгдэж, нэг тасалбар 100 мянган ам.долларт хүрсэн талаар Регнум агентлаг мэдээллээ.

 

 

Тус улсын шигшээ баг Нигерийг хожиж, тэмцээний дараагийн шатанд шалгарсны дараагаас л Аргентинд хөл үймээн эхлэсэн байна. Аргентиний олон мянган иргэн онгоцны тасалбар худалдан авах, зочид буудал захиалах, мэдээж тэмцээний тасалбар худалдан авах ажилд “ханцуй шамлан” орсны улмаас эрэлт хэд дахин нэмэгджээ.

 

Мэдээж эрэлт нэмэгдсэн хойно үнэ ч тэнгэрт хадаж, зарим рейсийн нислэгүүдийн тасалбарын үнэ гурав дахин өссөн гэнэ. Түүнчлэн өмнөх өдрүүдийн үнэтэй харьцуулахад онгоцны тасалбарын үнэ 500 хувиар өсчээ.

 

Эргэн сануулахад, Аргентиний шигшээ баг ДАШТ-2018-ыг хэний ч төсөөлөөгүй бүтэлгүйтлээр эхэлж, нутаг нэгтнүүдээ сандаргасан ч үүний дараа чухал ялалт байгуулан хэсгээсээ гарсан юм.

 

Аргентинчууд олон мянгаараа үзэхээр тасалбар хайн сандралдаж байгаа тоглолт өнөөдөр буюу зургаадугаар сарын 30-ны өдөр Улаанбаатарын цагаар 20:00 цагт “Казань Арена” цэнгэлдэх хүрээлэнд болох юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
Darjaa:
Orost amerik ediin zasgiin horig taviad nemergui bolsoon, orosuud uragshaaaaaaa
2018-06-30
buun sur yum aa chi haha
2018-06-30
Оросруу мөнгө ч урсаж бна доо
2018-06-30
Dash:
УБ цагаар 22:00 цагт гэвэл яасын Учрал гэгч худалч аа!
2018-06-30
buun sur yum aa chi haha