ДАШТ-2018: Аргентины фанатууд шийтгүүлнэ
2018-07-01

Орост болж буй ДАШТ-2018-д Үндэсний шигшээ багаа дэмжихээр ирсэн Аргентины нэгэн албан тушаалтан Арабын хөгжөөн дэмжигчдийг шоолон, “цагаа олоогүй” наргиан хийсний улмаас шийтгэл хүлээхээр болсон тухай Регнум агентлаг дамжууллаа.

 

 

Тодруулбал, Аргентины хөгжөөн дэмжигч дүрс бичлэг хийж байх үеэрээ Арабын хөгжөөн дэмжигчээр “Насчель” клуб руу бөмбөг шиднэ” гэсэн өгүүлбэрийг испаниар хэлүүлжээ. “Насчель” гэдэг нь Аргентины Насчель хотод байх хөлбөмбөгийн клуб юм байна.

 

Ийнхүү бусдаар доог тохуу хийсэн хүн нь Аргентины төрийн албан тушаалтан байсныг мэдсэн даруйд Аргентины дотоод хэргийн сайд Патрисия Буллрич  ОХУ-д хандан, “явуургүй наргианч” эрийн хөгжөөн дэмжигчийн паспортыг цуцлах хүсэлт гаргажээ.

 

“Түүнээс хөгжөөн дэмжигчийн паспортыг хураах хүсэлтийг бид гаргана. Төрийн албан тушаалтан хүн байж ийм хариуцлагагүй үйлдэл гаргасан хүн шийтгэл хүлээх ёстой” хэмээн Буллрич Твиттер хуудсандаа бичжээ.

 

Хэл мэдэхгүй гадны иргэдээр Аргентины хөгжөөн дэмжигч наргиан хийсэн тохиолдол ганц энэ биш. Өмнө нь цахим ертөнцөөр нэгэн дүрс бичлэг хурдацтай тархсан бөгөөд Аргентины хөгжөөн дэмжигч испани хэл мэддэггүй Орос эмэгтэйг бүдүүлэг, ёс бус үгс агуулсан өгүүлбэрийг давтан хэлэхийг хүсч байв. Ийнхүү хэл мэддэггүйгээр нь далимдуулж бусдыг тохуурхсан энэ хөгжөөн дэмжигчийг ДАШТ-2018-ын тоглолтуудыг үзэхийг Аргентины эрх баригчид хориглосон юм.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин