Г.Анхбаярын "өвөрмөц" хурим
2018-07-02

"Монгол HD" телевизээс зохион байгуулдаг "Авьяаслаг Монголчууд", "The Voice" шоуны хөтлөгч, кино найруулагч, жүжигчин Г.Анхбаяр өчигдөр /2018.07.01/ хуримаа хийлээ. 

 

 

Тэрбээр А.Дөлгөөн гэх бүсгүйтэй гэр бүл болж, өнгөрөгч оны долоодугаар сард бяцхан үрээ өлгийдөн авсан. Хөтлөгч Г.Анхбаяр хуримын урилгаа сонин адил хэвлүүлж, тухайн "Хуримын өдрийн сонин"-д гэргийтэйгээ анх танилцсан түүх болон, хайрын дурсамжуудаа бичиж, хуримын товоо зарласан байна. Хуримын урилга ийм содон байсан бол Г.Анхбаяр, А.Дөлгөөн нар хурим хүн бүрийн мөрөөдлийн гэмээр содон, сонирхолтой байсныг хуриманд уригдсан зочид онцолсон байна.

 

Тэдний хурим "Тэрэлж" зочид буудалд болжээ. 

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин