Алга болсон охины цогцсыг дэрсэн дундаас олжээ
2018-07-02

 

аймгийн Сэргэлэн сумын Ар хоолой багийн “Баян-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 22 км/ иргэн Х-гийн охин У /2 настай, эмэгтэй/ ээжтэйгээ малд явж байгаад /2018.06.08/ сураггүй болсон.

 

Алга болсон тухай дуудлагыг 06.08-ны өдрийн 20:36 цагт хүлээн авч тус аймгийн Онцгой байдлын газар, Цагдаагийн газраас хамтарсан эрэн хайх ажиллагааг зохион байгуулж үр дүнд хүрээгүй тул 06.14-ний өдөр ар гэрийнхэнтэй нь зөвшилцөж 19:00 цагт зогсоосон байна.  Тус сумын 2 дугаар багийн “Яхь нуур” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ дэрсэн дундаас У /2 настай, эмэгтэй/ хүүхдийн цогцос олсон тухай Дорнод аймгийн Цагдаагийн газрын хэв журмын цагдаа өчигдөр /2018.07.01/ 22:40 цагт мэдээлжээ.

 

Мэдээллийн дагуу 00:45 цагт тус аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн даргаар ахлуулсан 6 алба хаагч, прокурор 1, шүүхийн шинжээч 3, 1 автомашинтай хэргийн газарт очиж, цогцсыг Шүүх шинжилгээний албанд хүлээлгэн өгсөн байна. 

Shuud.mn
Сонин хачин
evii dee:
barag 8km yavj dee chaavaas. yamar ih aij, uilj, zovj yavsan bol doo zailuul.
2018-07-02
Монгол:
Дэрсэн дундуур шалгадаггүй юм байх даа, хөөрхий дөө ганцаараа алхаж яваад л тэнд очиж... эвий эвий Ум мани бодми хум
2018-07-02