Сураггүй болоод байсан өсвөрийн хөлбөмбөгчдийг эсэн мэнд олжээ
2018-07-03

Тайландын өсвөрийн хөлбөмбөгчдийн багийн 12 гишүүн дасгалжуулагчийнхаа хамтаар өнгөрсөн сарын 25-нд бэлтгэлээ тараад улмаар Чианграй муж дахь агуйд орцгоосон аж.

 

 

 

Тэгвэл аврагчид есөн өдрийн дараа сураггүй болоод байсан хүүхдүүдийг эсэн мэнд олсон талаар “Ройтерс” агентлаг мэдээллээ.

 

Тэднийг Патта-Бэйд гэх агуйнаас олсон байна. “Шархадсан хүн байхгүй. Хүүхдүүд олон хоног хоол идээгүй учир сульдаж, тамирдсан байсан” хэмээн гэрчүүд өгүүлэв.

 

Тэднийг агуйд орсоны дараахан хүчтэй аадар бороо орсон бөгөөд 10 км урттай уг агуу усанд автсан байна.

 

Энэхүү агуйны аманд хүүхдүүдийн унаж явсан унадаг дугуй олдсон бөгөөд “тэднийг амьд үлдэхийн тулд агуйн гүн рүү явцгаасан” хэмээн аврагчид үзэж, өнөөг хүртэл аврах ажиллагааг үргэлжлүүлж байсан юм.

 

Ус хэтэрхий бохирдолтой байсан нь аврах ажиллагаагаа сунжрахад хүрчээ. Учир нь агуйд 5 метрийн гүнтэй хуралдсан ус нь хэт булингартай байгаагаас болж шумбагчид агуйн гүн рүү нь орж чадахгүй байсан гэнэ. Агуйн амнаас 7 км-ийн зайд очихын тулд Тайландын тэнгисийн цэргийн хүчний гүний усны  шумбагчид ажилласан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин