Хүүхэд, залуусын тулгамдсан асуудлыг хэлэлцэж байна
2018-07-03

“Оюу Форум” нь Монгол улсын хүүхэд залуучуудын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэж, шийдлийг олох зориулалттайгаар энэ жил анх удаа зохион байгуулагдаж байгаа юм. Энэхүү форум нь энэ сарын 1-3-ны хооронд Тусгаар Тогтнолын Ордонд болж буй бөгөөд нийт 1250 хүн оролцож байна.

 

 

Форумд хэлэлцэх сэдвүүд

Нэгдсэн хуралдааны сэдвүүд

  1. Монгол улс дахь Шинжлэх ухаан,технологийн паркийн бүтээн байгуулалт ба эдийн засгийн эрчимтэй өсөлт
  2. Хүрээлэн буй орчин ба эрүүл мэнд
  3. Хувь хүний хөгжлийн үндэс-Боловсролын чанар ба хүртээмжтэй байдал
  4. Star-up буюу гарааны бизнесийн экосистемийг бүрдүүлэх нь

 

Салбар хуралдааны сэдвүүд

  1. Хиймэл оюун ухааныг Монгол Улсад Хөгжүүлэх нь
  2. Ёс зүйтэй иргэд
  3. Даяаршиж буй нийгэмд Монгол соёлоо хадгалж үлдэх нь

 

Уг сэдвүүдээр салбар бүрийн манлайлагчид болох Монгол Улсын гавьяат багш,доктор проффессор Б.Галиндэв, Сант сургуулийн захирал З.Энхмөнх, УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Шунхлай группийн дэд ерөнхийлөгч Б.Наранзун гэх мэт олон  томоохон зочид төлөөлөгчид уригдан ирж хэлэлцүүлэг өрнүүлж байна.

 

Эхний 2 өдөрт хөтөлбөрийн дагуу долоон асуудлын шийдлийг олж харин сүүлийн өдөр нь нээлттэй хэлэлцүүлэг болох бөгөөд уг нээлттэй хэлэлцүүлгийг Kоллпро ХХК-ийн үүсгэн байгуулагч Б.Идэр-Од удирдан явуулах юм.

 

Энэ форумын гол зохион байгуулагчаар “Өсвөрийн парламент  ” ТББ ажиллаж байна.

 

А.Ариунжаргал

Shuud.mn
Сонин хачин