“Korean Air”-ийн Ерөнхийлөгчийг баривчлах хүсэлт гаргажээ
2018-07-03

Өмнөд Солонгосын прокурорууд “Korean Air” компанийн Ерөнхийлөгч Чо Ян Хог татвараас зайлсхийлсэн хэмээн буруутгаж, байцаалт авсан билээ.

 

 

Байцаалт 15 цагийн турш үргэлжилсэн бөгөөд тэрбээр хэвлэлийнхэнд “Намайг уучлаарай” хэмээн хэлжээ.

 

Прокурорууд өнөөдөр түүнийг баривчлах хүсэлтээ шүүхэд гаргасан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

Өдгөө 68 настай Чо Ян Хог 50 тэрбум воны татвараас зайлсхийлсэн, хилийн чанддахь нэг тэрбум воны хөрөнгийг нуусан, 20 тэрбум воныг гэрээ байгуулах замаар завшсан хэмээн буруутгажээ.

 

Шүүх энэ баасан гаригт Чо Ян Хог баривчлах эсэхийг шийдвэрлэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
монголд ирээд УИХ- н гишүүн болчих оо
2018-07-03
Zochin:
Iimerhuu uls dotorh uls baiguulsan manaihaar MCS, HURD group metiin mafijsan companuudiig darj avah ni zuv shuu.
2018-07-03