УИХ-ын гишүүдийн ирц, идэвх сайжирсан хэмээн дүгнэлээ
2018-07-03

УИХ-ын 2018 оны хаврын чуулганы үр дүнгийн талаар өнөөдөр УИХ-ын дэд дарга Л.Амгалан, УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон нар мэдээлэл хийлээ. Хаврын чуулганы хугацаанд УИХ бие даасан 17 хууль баталж, 67 хуульд нэмэлт өөрчлөлт оруулжээ. Мөн УИХ-ын 50 тогтоолыг баталсан байна.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Хаврын чуулган ажлын 61 өдөр хуралдсан аж. Нэгдсэн чуулганы хуралдаан 27 удаа болсон бол байнгын болон дэд хороодын хуралдаан 101 удаа болжээ.

 

УИХ-ын гишүүд 1245 цагийн хуралдааныг тасалсан байна. Үүнийг өмнөх хурлуудтай харьцуулбал энэ удаагийн УИХ-ын идэвх, ирц сайжирсан гэж УИХ-ын Тамгын газрын дарга Ц.Цолмон хэллээ.

 

УИХ-ын хаврын чуулганаар баталсан ГОЛ хуулиуд

 

  • Улсын нэгдсэн төсвийн 2019 оны хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийг баталлаа. 2021 он хүртэл улсын эдийн засгийн өсөлт, ажилгүйдэл, ядуурлыг хэрхэн шийдэх, төсвийн алдагдал, өрийн дарамтыг хэрхэн шийдэх талаар тодорхой шийдлийг гаргасан.

 

  • Хүүхдийн мөнгийг олгох чиглэлээр тогтоол гаргасан. Тогтоолоор нийт хүүхдийн 80 хувьд нь буюу 912 мянган хүүхдэд 205 тэрбум төгрөгийг нэмж олгох шийдвэр гаргасан. Цаашид төсвийн орлого нэмэгдвэл бүх хүүхдэд мөнгө олгоно.

 

  • Банкны салбарын тогтвортой байдлыг хангах хууль гарсан. Банкны хөрөнгө оруулагч, эздийг хариуцлагатай болгох, иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлгүй болгох чиглэлээр хуулийн орчныг сайжруулж өгсөн.

 

  • Мөнгөний бодлого баталж, үүндээ зээлийн хүү бууруулах үндэсний хөтөлбөрийг боловсруулах үүргийг Монголбанкинд өгсөн. Цаашид зээлийн хүүг үе шаттай бууруулах ажил хийгдэж байна.

 

  • Ипотекийн зээлийн нөхцөлүүдийг сайжруулах эрхзүйн орчин бий болсон. Зөвхөн зээлийн хүүг төлдөг тогтолцооноос салж, урьдчилгаа төлбөрийг 25 хувь болгох боломжийг нээсэн.

 

  • Улсын бүртгэлийн тухай багц хуулинд өөрчлөлт оруулсан. Ингэснээр иргэд хүнд сурталгүйгээр төрийн үйлчилгээг авах боломж нээгдсэн.

 

  • Багшийн хөгжлийн дэмжих хуулийг УИХ баталсан. Энэ хууль Монгол Улсын 60 мянган багшийн өмнө тулгамдаж байсан асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх хууль болсон. Багш нар өөрийн хийснээр цалинждаг тогтолцоонд шилжих, нийгмийн баталгаа сайжрах, бага ангийн багш нарт туслах багшийн бий болгох эрхзүйн орчныг нээсэн. Мөн багшлах эрхийн шалгалтыг авахаа болино. 5-10 жил ажиллаж зэрэг дэв авах бус ажлын үр дүнгээс хамаарч ажилласан жилийг харгалзахгүй зэрэг дэв олгоно.

 

  • УИХ-ын дэгийн тухай хуулинд өөрчлөлт оруулсан. УИХ-ын намрын чуулган шинэ дэгээр хуралдана. УИХ-ын гишүүд бусдын өмнөөс ирц бүрдүүлж, санал өгдөг тогтолцоог хална. Гишүүд хурууныхаа хээгээр ирцээ бүртгүүлж, саналаа өгнө.

 

Б.Учрал

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ichdeggui umnuud gishyyn boloh gej boon um bolj eldev arga hereglej baij bolchihood ,,,,er ni idevhtei , hariuzlagatai ajillahgui um bol yah gej gishyyn bolson um be,,,,,,
2018-07-03