ДАШТ-2018: Английн шигшээ баг 12 жилийн дараа шөвгийн 8-д шалгарлаа
2018-07-04

ОХУ-д зохион байгуулагдаж буй хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн наймын эрхийн төлөөх сүүлчийн тоглолт Колумб болон Английн шигшээ багуудын хооронд болж өндөрлөлөө.

 

 

Тоглолтын 57 дахь минутад Английн шигшээ багийн тоглогч Харри Кэйн эхний гоолыг оруулжээ. Харин тоглолтын 93 дахь минутад Колумбын шигшээ багийн тоглогч Ерри Мина гол оруулсан. 

 

Хоёр багийн тоглолтын харьцаа тэнцэж, шүүгч 30 минутыг сунгасан бөгөөд энэ хугацаанд ганц ч гоол ороогүй учир торгуулийн цохилтоор ялагчийг тодруулахаар болсон юм.

 

 

Английн шигшээ баг 3:4 харьцаатайгаар өрсөлдөгчөө буулган авчээ. Англичуудын дараагийн учраа Шведийн шигшээ баг юм.

 

Английн шигшээ баг 2006 оноос хойш анх удаагаа хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 8-ын шатанд тунаж үлдээд байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Англи аварга болох боломж бүрэн бий.
2018-07-04