БОАЖЯ шинэ төсөл хэрэгжүүлнэ
2018-07-04

БОАЖЯ, НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн хамтран “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг бий болгох чадавхийг бэхжүүлэх замаар Монгол Улс дахь Олон улсын химийн бодисын асуудлаар стратегийн механизм (SAICM)-ын хэрэгжилтийг дэмжих нь” төслийг хэрэгжүүлэхээр болсон байна. Энэхүү төслийн хүрээнд НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх, холбогдох яамд, аж ахуй нэгж, байгууллага, иргэний нийгмийн төлөөллүүд сургалтад хамрагдлаа.

 

 

Сургалтын үеэр НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг улс орнуудад бий болгоход олон улсын байгууллагууд хэрхэн дэмжлэг үзүүлдэг болон цаашид БОАЖЯ-тай хамтран ажиллах боломжийн талаар санал солилцсон юм. Мөн, Бүгд Найрамдах Серби Улсын Байгаль хамгаалах яамны төлөөлөл тухайн улсад бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийг хэрхэн бүртгэж, мэдээллийн санд нэгтгэн олон нийтэд түгээж буй талаар туршлага хуваалцжээ.

Shuud.mn
Сонин хачин