ДАШТ-2018: Зөнч муур буруу зөгнөв
2018-07-04

ОХУ-ын Санкт-Петербург хотын цэнгэлдэх хүрээлэнд Швейцарь-Шведийн хөлбөмбөгийн шигшээ багийн тоглолт болж өндөрлөлөө.

 

 

Тоглолт 1:0 харьцаатай Шведийн багийн ялалтаар өндөрлөсөн байна.

 

Хөлбөмбөгийн ДАШТ эхэлсэн цагаас олон улсын анхаарлыг татаад буй Эрмитажийн зөнч муур Ахилл өчигдрийн тоглолтод “Швейцарийн багийг ялна” хэмээн зөгнөсөн юм.

 

Харамсалтай нь муур буруу зөгнөж, швейцарьчуудыг гонсойлгосон талаар “sputniknews.com” сайт мэдээллээ.

 

 

Тоглолт болохын өмнө хоёр улсын төрийн далбааг наасан аягыг муурны өмнө тавьж, Ахилл муур нэгийг нь сонгодог уламжлалтай.

 

Ахилл муур өмнө нь ОХУ-Саудын Араб болон Египет, Иран-Марокко, Бразил-Коста Рикагийн шигшээ багуудын хооронд болсон тоглолтуудын үр дүнг зөв тааварласан юм.

 

 Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин