Ажил хаяхад 21 цаг үлдлээ, эрх баригчид аа
2018-07-04

Эмч сувилагчид цалингаа нэмүүлэхээр хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Эрүүл мэндийн сайд ирэх есдүгээр сарын нэгэн хүртэл цалин хөлсийг нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг хэлсэн. Хэрэв нэмэгдүүлбэл хууль зөрчсөн үйлдэл болох тул эмч сувилагч нарыг аравдугаар сар хүртэл ажил хаялтаа хойшлуулж, хүлээхийг хүссэн. Гэвч эмч, сувилагчид дахин хүлээж чадахгүй гэдгээ илэрхийлж, өнөөдрөөс ажил хаяхаар болжээ.

 

Энэ талаар Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны дарга Б.Мягмар “Эмнэлгийн ажилчид сүүлийн зургаан сар, цаашлаад дөрвөн жил бүсээ чангалж хүлээлээ. Одоо юу хүлээлгэх гэсэн юм бэ. Үүнээс цааш бид цөөм ч ухрахгүй. Хэлэлцээр хийгддэг ч хэрэгждэггүй, 4-5 жил хуурлаа. Одоо болно. Таван сард салбарын хэлэлцээр байгуулаад сар гаруй хугацаанд хүлээлгэлээ. Биднийг ажил хаяж чадахгүй гэж Засгийн газар басамжилж байна. ҮЭ, тэр дундаа хөдөлмөрчдийн хийж буй ажил хаялт хуулийн хүрээнд хийгдэж байгаа. Тиймээс ажил хаялтад оролцсоноор дарамт шахалт ирэх ёсгүй. Хэрэв дарамт шахалт ирвэл баримтжуулаад салбар, хороонд ирүүлнэ. Түүнийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна” гэлээ.

 

Ажил хаялтын түр хороог есөн гишүүнтэй байгуулжээ. Тэдний төлөөллийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас хүлээн авч уулзах хүсэлт тавьсан байна. Тэд өнөөдөр 13.00 цагт уулзах аж.

 

Эмч, сувилагч, эмнэлгийн ажилчид ажил хаяхад 21 цаг үлдлээ шүү гэдгийг эрх баригчдад сануулж байлаа.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Bugd l adilhan l tsalin nemegdeegui l baina sh dee
2018-07-04
zochin:
ENE teneg GALZUU MYGMAR AVGAIG yanaa olon hunii amidralaar ene haluun odor humuusiig ajil hayulj yaj zavaarah gej baigaa avgai ene ih hahuuli avdag gesen
2018-07-04
irgen:
Ezgui heer tenej yvaa mal shig ideh hoolgui bolchihloo hool ug geed baigaa ym uu.Emnelgiin udirdlaguudaasaa shaardaach.
2018-07-04
zochin:
ene setgegdel bichsen erguu atsnuud tegeed uvduhuuruu emnelegt ochdoggui yu, hulsnii bicheech, bugs dolooson muusain novshnuud
2018-07-04
zochin:
Tsalin n bugdeeree l hurdeggui shdee
2018-07-04
zochin:
Tegeed hayaach nugel n Myagmar deer
2018-07-04
Зочин:
Яасан муухай занал хийдэг хүн бэ???
2018-07-04
zochin:
Uildberchnii enetejeeber avgai olon emnelgiin ajilchdiig ruu tataj ajil hayj olon hun uhvei GALZUU MYGMARIIG shorond suulgah shaardlagatai
2018-07-04
Irgen:
Emch suvilagch nar amia horloj amisgal huraahad 21 tsag uldej dee Shorondoo achigdaj tendee amisgalaa huraatsgaa.
2018-07-04
Irgen:
Emch suvilagch nar amia horloj amisgal huraahad 21 tsag uldej dee Shorondoo achigdaj tendee amisgalaa huraatsgaa.
2018-07-04
Shon:
Hayuul hayana l biz.
2018-07-04